МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд
	 МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 16-ы дотор нэр дэвшигчдээ 

тодруулж, холбогдох материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна. Нэр дэвшүүлсэн байдлаас харахад МАН-ын дарга У.Хүрэлсүх аль болох "60 тэрбум"-ынхан болон ЖДҮ-гийг хөгжүүлэх сангийн зээл авсан улс төрчдийг өнжүүлэхийг хичээсэн бол АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягаас бусад бараг бүхий л хуучин лидерүүдээ нэр дэвшүүлэхийг чармайсан нь ажиглагдана. Энэ нь дотоод эв нэгдлээ бататгах, хүчээ зузаатгах давуу талтай байж мэдэх ч С.Эрдэнийн уг шийдвэр нь АН-аас 12 яллагдагч, сэжигтэн нэр дэвшүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ. Харин нэр нөлөө, мөнгө санхүү, хүн хүчний ресурс ихтэй томоохон улс төрч М.Энхболдыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэлгүй үлдээснийх нь төлөө л У.Хүрэлсүхийн шийдвэр шударга болсныг харж болно. Гэвч 100 хувь зүйл гэж амьдралд байдаггүй, улс төрд бол бүр ч байдаггүй нь ойлгомжтой. 

Үүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дунд Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх хэрэгт холбогдсон Н.Учрал, О.Батнасан, Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын УИХ-ын цөөн гишүүн багтсанаас харж болно. Гэвч эдгээр УИХ-ын гишүүдийг шууд хууль бус үйлдэл хийсэн гэхэд хэцүү. Жишээ нь Монголын нэртэй бизнесмэн Н.Ням-Осор хүү Н.Учралынхаа ямар ч нөлөөлөл, оролцоогүйгээр "Хүннү" компанийхаа төсөлд санхүүжилт авчих хэмжээний л зангарагтай хүн. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдож буй цорын ганц нэр дэвшигч юм. Тодруулбал тэрээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө хувийн орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Тийм ч учраас ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон Х.Нямбаатарыг  Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-ын Удирдах Зөвлөл огт нэр дэвшүүлээгүй бөгөөд тэрээр МАН-ын бага хурлын танхим (заал)-аас өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Тэрбишдагвыг ялан УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ. 

П.Мандах

Эх сурвалж: sonin.mn

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.