“Л.Эрхэмбаяр 50 хувийг нь надад өг гэсэн”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 54 секунд
“Л.Эрхэмбаяр 50 хувийг нь надад өг гэсэн”

“Л.Эрхэмбаяр 50 хувийг нь надад өг гэсэн”

нийтлэсэн Admin

a457c9fae3e85104originalСХД-ийн АН-ын хороо хоёр долоо хоногийн өмнө шинэ удирдлагаа сонгосон талаар мэдээлэл цацагдсан. Харин бодит байдал дээр тус дүүргийн намын хорооны хуучин дарга нар нь тамга тэмдэг, намынхаа байрыг хүлээлгэж өгөөгүй байгаа аж. Тус намын хороонд чухам юу болоод байгаа талаар СХД-ийн АН-ын хорооны дэд дарга Ж.Даваажаваас тодрууллаа. 

- Намын хорооны гишүүдийн хуралдаанаар шинэ удирдлага сонгосон гэдэг. Харин та бүхэн тийм зүйл байхгүй гэх юм. Танай намын хороонд ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-СХД-ийн АН-ын хороо 105 гишүүнтэй. Үүний 38 нь төрийн албанд томилогдсон учир  нөхөн сонгууль зарласан. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс мөнгө тараагаад, намын байрны гадаа жагсаал цуглаан хийсэн. Ингээд намын дотоод хяналтын хороо хуралдаж, нөхөн сонгуулийг зогсоосон. Одоогоор нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Харин хэсэг нөхдүүд нэгдүгээр сарын 11-ний орой Удирдлагын академийн байранд ээлжит бус хуралдаан зарлаж шинэ удирдлага сонгосон гэдэг.  Манай намын дүрэмд ээлжит бус хурлыг намын дарга  зарлана гэж заасан. Гэтэл тэд дүрэмгүй тоглож ээлжит бус хурал  хийсэн. Хурлын ирц 53 хүрч байж бүрдэх ёстой. Гэтэл тэр хуралд 37 хүн оролцсоны тав нь намын гишүүн биш хүн байх жишээтэй. Хяналтын ерөнхий хороо намын удирдлагыг шинээр сонгосон хурал нь хууль бус, намын дүрмийг зөрчсөн гэж үзээд дүгнэлтээ Дотоод сонгуулийн хороонд өгсөн. Үүний дагуу нөхөн сонгуулийг зогсоогоод байгаа. Одоо намын хорооны даргаар сонгогдсон гээд байгаа Ш.Одгэрэл гэдэг хүн нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажилладаг, 2011 онд АН-д элссэн. Тэр хүнд нэр дэвших эрхийг намын гишүүд нь өгч, иргэдээс дэмжлэг аван Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Намынхаа гишүүдэд баярлалаа гэхийн оронд байнга албан тушаалын төлөө явж байгаа нь харамсалтай.

-Нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг бүртгэхгүй, намын байранд харуул хамгаалалт тавьсан гэдэг асуудал яригдаж байсан?

-Нэгдүгээр сарын 6-нд АН-ын Дотоод сонгуулийн хороо хуралдаад аймаг, нийслэлийн намын хорооны  нөхөн сонгууль зохион байгуулах шийдвэр гарсны дагуу СХД-ийн АН сонгуулийн хороогоо байгуулсан. Ингээд  нэгдүгээр сарын 8-нд манай Сонгуулийн хороог намын  Дотоод сонгуулийн хороо баталж, 9-нөөс нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Нэр дэвшигчийг бүртгэхдээ намын дүрмээр дөрвөн шалгуур тавьдаг. Үүнд  АН-ын гишүүний  үнэмлэхтэй, татвараа төлсөн байх, бүртгэлийн хураамжаа төлсөн байх зэрэг. Зарим нэр дэвшигчийн хувьд намын гишүүний үнэмлэхтэй ч татвараа төлөөгүй зэрэг шалтгаанаар бүртгэх боломжгүй байсан. Үүнээс өөр шалтгаан байхгүй. Үнэндээ бол саяхан АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Л.Эрхэмбаяр “38 гишүүний  50 хувийг нь би авна” гэж тулгасан.

-Ө.Пүрэвбаатар даргыг анхнаасаа хууль бусаар томилогдсон гэж мэдээлж байсан. Энэ үндэслэлтэй мэдээлэл үү?

-Намын дүрэмд даргыг сонгохдоо гишүүдийн 3/1 хүний  гарын үсгийг цуглуулснаар намын ээлжит бус хурлыг хуралдуулахыг намын даргаасаа шаарддаг. Шаардлага хүргүүлээд 10 хоногийн дотор хариу өгөхгүй бол 3/2-оор ирц бүрдүүлээд ээлжит бус хурал зарлана гэж заасан.  Энэ дагуу удаа дараа сонгуульд байнга ялагдал хүлээлсэн Л.Эрхэмбаяр даргад шаардлага хүргүүлэхэд хариу ирүүлээгүй учир 2013 онд 3/2-оор ирц бүрдүүлж ээлжит бус  хурал  зохион байгуулсан. Эдгээрийг бүгдийг нь дүрс бичлэг,  протоколоор баримтжуулсан. Ингээд 2013 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Л.Эрхэмбаяр дарга өөрөө тамга тэмдэгээ Ө.Пүрэвбаатар даргад хүлээлгэн өгч байсан. Холбогдох бүх бичиг баримт, тушаал, тогтоолууд нь бий. Тиймээс Ө.Пүрэвбаатар даргыг хууль бусаар томилогдсон гэж үзэх үндэслэл байхгүй.

-Тэгэхээр танай намын дарга Ш.Одгэрэл үү, Ө.Пүрэвбаатар уу?

-Ө.Пүрэвбаатар хэвээрээ байгаа. Намын үйл ажиллагаа ч хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Tumen.mn

Ажил хэрэгч хувцаслалт гэдэг нь
Ажил хэрэгч хувцаслалт гэдэг нь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.