Үр шилжүүлэн суулгах эрхийг түдгэлзүүлсэн ч “Ануухай мед”-ийнхэн ажлаа үргэлжлүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Үр шилжүүлэн суулгах эрхийг  түдгэлзүүлсэн ч “Ануухай мед”-ийнхэн ажлаа  үргэлжлүүлж байна

Үр шилжүүлэн суулгах эрхийг түдгэлзүүлсэн ч “Ануухай мед”-ийнхэн ажлаа үргэлжлүүлж байна

Судлаачдын тооцоолсноор Монгол эмэгтэйчүүдийн 45 хувь, эрэгтэйчүүдийн 35 хувьд нь үргүйдлийн зовлон нүүрлэх болжээ. Энэ бол гэр бүлийн тогтвортой бат цул байдалд  нөлөөлөх нэг томоохон хүчин зүйл юм.  Үргүйдлийн улмаас  зарим гэр бүлийнхэн үр шилжүүлэн суулгах засал хийлгэж байна. Солонгост энэ төрлийн мэс заслыг дор хаяж 45 сая төгрөгөөр хийдэг аж. Манай эмч нар ч мөн үр шилжүүлэн суулгаж байгаа. Тухайлбал, “Ануухай мед” эмнэлэг ийм үйлчилгээ эрхэлдэг байна. Гэвч үр шилжүүлэлт нь амжилтгүй болох явдал элбэг байдаг. Энэ нь янз бүрийн шалтгаантай. Эмчийн хариуцлагагүйтэй ч холбоотой. Бохир орчинд  үр шилжүүлэн суулгаснаас болоод үр тогтсонгүй гэх иргэдийн гомдол мэргэжлийн хяналтын байгууллагын сонорт ч хүрчээ. Ингээд “Ануухай мед”  эмнэлэгийн үр шилжүүлэн суулгах эрхийг түдгэлзүүлсэн боловч яам тамгын газраар хөөцөлдөж явсаар энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Б.Баяр

Морины мэс заслын эмнэлэг /фото/
Морины мэс заслын эмнэлэг /фото/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.