Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд
Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ulanudegarinuseg Энэ өдрүүдэд түүхт 349 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзлаа. Тэд “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурав. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Египетийн нисэх онгоцны хар хайрцгаас дохио иржээ
Египетийн нисэх онгоцны хар хайрцгаас дохио иржээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.