Төрд очоод “төрөл”-өө мартав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 43 секунд
Төрд очоод “төрөл”-өө мартав

Төрд очоод “төрөл”-өө мартав

Энэ төрд С.Амарсайхан гэж нэг “яллагч” гарч ирээд байна. Уг нь Монгол Улсын Шадар сайд шүү дээ. Гэвч тэрбээр хамгийн сүүлд МИК-ийг барьж авчихаад нүдэж байна. Угтаа МИК биш ипотекийн зээлийг унагачихаж байж мэдэхээр байна.

Тэрбээр хэвлэлээр МИК-ийг ердөө болохгүй, бараг л ипотекийн зээлээр хөлжиж байсан компани мэтээр зарлалаа. Баахан тоо ярьсан. “...Иргэдэд олгосон ипотекийн найман хувийн зээл 2018 оны эцэст 2,838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86 хувь буюу 2,445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16 хувь буюу 447.6 тэрбум төгрөгийг арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс “МИК Холдинг” ХК 54 тэрбум төгрөгийг илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан” гэх мэтээр зарлав. Энэ нь аудитын тайлангаас авсан мэдээлэл аж.

Өөрөөр хэлбэл, ийм тоо зарласан нь МИК ипотекийн зээлийг идсэн, уусан гэсэн үг мөн үү?! Тоо мэддэг хүмүүс өөр тайлбар яриад байгаа юм. Мөн МИК-ийн залуучууд, бас бусад эх сурвалж өөр зүйл хэлдэг.

Энэ их энгийн юм байна лээ шүү дээ. Ипотекийн зээлийг Монголбанк, арилжааны банкууд, тэгээд МИК байж олгодог. Монголбанк дангаараа болохгүй. Эрх зүй нь тийм биш. Арилжааны банкууд чадахгүй. Байр болгон дээр 20-30 жилийн зээл гаргах чадалтай банк одоогоор Монголд байхгүй. Тэгвэл тэр дунд нь зуучийн гэдэг юм уу, холбоос хийж, Монголбанк, арилжааны банкууд, бүр санхүүжүүлэлт гаргасан АХБ мэтийн өмнө энэ муулаад байгаа МИК л нүүр тахалдаг аж. Товчхондоо МИК-ийг байгуулж байж ипотекийн зээл эхэлсэн. Одоо овоо болчихсон. Гэтэл ингээд хаа хамаагүй хэрэг явдлаас болоод үйл ажиллагааг нь доголдуулаад эхлэв үү гэж харж байна. Та бүхэн судлаарай, өнөөдөр ипотекийн зээл өгч байгаа ямар арилжааны банк байна вэ. Байгаа болов уу.

Яахав, төрийн өмнөөс ярьж байгаа учраас хүмүүс итгэж байна. Тэгээд МИК-ийг “...Муу “сахал”-ын компани” гээд ерөнхийдөө ад үзэх маягтай.

Ерөөс зүв зүгээр явж байсан МИК-ийн үйл ажиллагаа яагаад гэнэт тас хараар будуулчихав?! Учир нь энэ байгууллагатай холбоотой хүмүүс явсаар байгаад Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй холбогдсон. Тэгээд л МИК-ийг барьж аваад нүдсэн. Засгийн газрынхаа юм уу, дээд даргынхаа үүргийг С.Амарсайхан биелүүлж байх шиг байгаа юм. Уг нь С.Амарсайхан чинь энэ Төрийн ордонд төрчихсөн хүн биш. Саяхныг хүртэл бизнестэй ноцолдож байгаад улс төрд хөл тавьсан. 2007-2017 оныг хүртэл гэр бүлийн компаниа удирдаж байв. Тэрбээр улс төр дэх бизнесүүдийн төлөөлөл юм. Тэр утгаараа МИК-ийг босгосон залуучуудын зовлонг мэдэхийн дээдээр мэдэх хүн байгаа юм. Гэвч тэр тэгж хандсангүй. Тиймээс С.Амарсайханыг “...Төрд очоод “төрөл”-өө мартав” гэсэн бизнесийнхэнтэй олон таарах боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Содурагийн согоо шиг найз охид
Содурагийн согоо шиг найз охид
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.