ОХУ-ын бай бол "Лалын улс"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
ОХУ-ын бай бол “Лалын улс“

ОХУ-ын бай бол “Лалын улс“

Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчид бол ОХУ-ын агаарын цохилтын бай гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров онцлон тэмдэглэв.

Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Лавров мэдэгдэл хийжээ.

“Лалын улс” террорист байгууллага болон бүлэглэлүүд, тэр дундаа, “Аль Каида”-тай холбоотой “Нусра Фронт”-ын босогчидтой тэмцэх зорилгоор ОХУ цэргийн ажиллагаа явуулж байгаа. Энэ нь АНУ тэргүүтэй эвслийн үйл ажиллагаанаас ямар ч ялгаа байхгүй гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, Сирийн чөлөөт армийг ОХУ террорист бүлэглэл гэж үздэггүй. Энэ арми АНУ-ын дэмжлэгтэй Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч бүлэглэл юм гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.