Цаг агаарын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 10 секунд
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:

                  Өнөө маргаашдаа зарим газраар, 9-нд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

                         2015 оны 06 дугаар сарын 08-ны 21 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-7 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 3-5 градус , өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

                                  2015 оны 6 дугаар сарын 09-нөөс 6 дугаар сарын 13-ныг хүртэлх

                                                      цаг агаарын урьдчилсан  төлөв:

   9-нд нутгийн зүүн хагаст, 10,11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11,12-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус  өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

 

Фото мэдээ: Богд уул болон Туул гол дагуух тохижилт
Фото мэдээ: Богд уул болон Туул гол дагуух тохижилт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.