Костюм өмссөн хүний сэтгэхүй өөрчлөгддөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Костюм өмссөн хүний сэтгэхүй өөрчлөгддөг

Костюм өмссөн хүний сэтгэхүй өөрчлөгддөг

 
Мэдээний зураг,

АНУ-ын эрдэмтэд дүрэмт хувцас ба энгийн хувцас хүнийг хэрхэн өөрчилдөг тухай судалгаа хийжээ. "Ажлын хувцас биднийг илүү хүчирхэг харагдуулдаг учраас бидний ертөнцийг харах байдлыг тодорхой хэмжээгээр өөрчилдөг" хэмээн Калифорни мужын Нордридж дахь Их сургуулийн сэтгэл судлаач Абрахам Ратчик Wired сэтгүүлд ярьсан байна.

Ратчик болон түүний хамтрагчдийн хэлснээр дүрэмт хувцас хүмүүсийг илүү өргөн бөгөөд цогц хүрээнд сэтгэхэд тусалдаг ба жижиг сажиг нарийн зүйлүүд дээр анхаарлаа сарниулахыг багасгадаг гэжээ. Сэтгэлзүйн талаас үүнийг тайлбарлавал илүү хийсвэр (алсыг харсан бодолтой) зүйл дээр тархиа ажиллуулахыг дэмждэг гэв.

Судалгааны явцад оюутнуудыг эхлээд өөрсдийн өмсөх дуртай жирийн хувцастай нь ирүүлж танин мэдэхүйн тест бөглүүлжээ. Тэрний дараа оюутнуудыг ажлын ярилцлаганд орох байдалтай хувцаслуулж дахин тест бөглүүлсэн байна. Эцэст нь хоёр өөр дүн гарч тэдний сэтгэхүй өөрчлөгдсөн байсан нь мэдэгджээ.

Эрдэмтдийн хэлснээр ажлын газар нь дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг байгууллагууд багасч зөвхөн баяр, хүлээн авалт гэх мэт ховор үйл ажиллагаанууд дээр ажилчид албаныхаа хувцсаа өмсдөг болсон учраас хүмүүс дээрх мэдрэмжийг цаашид ч мэдэрсээр байх болно гэжээ. Мөн костюм пиджек нь улам ихээр эрх мэдлийн илэрхийлэл, билэг тэмдэг байх болно.

Үүнтэй холбоотой бас нэгэн сонирхолтой судалгаанаас сонирхуулахад, эмнэлгийн дадлага хийж байсан хүмүүс эмчийн цагаан халат өмссөнийхөө дараа илүү анхааралтай болсон нь анзаарагджээ.

Эх сурвалж: index.hu

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

М.Жексоны алдарт клип гурван хэмжээст болж гарна
М.Жексоны алдарт клип гурван хэмжээст болж гарна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.