Д.Загдсүрэн “Би дүрэм зөрчөөгүй” гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Д.Загдсүрэн “Би дүрэм зөрчөөгүй” гэжээ

Д.Загдсүрэн “Би дүрэм зөрчөөгүй” гэжээ

Монголын үндсэний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг огцруулахыг спортын хэд хэдэн байгууллагын төлөөллүүд шаардаж, олон нийтэд мэдээлж байсан билээ. Тэд Д.Загдсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, өршөөлийн хуулиар ялаас чөлөөлөгдсөн тул ийм алба хаших боломжгүй гэж үзэж байсан юм. Энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгч болон Олон улсын олимпын хороонд ч бас хандаж байв. Гэвч Д.Загдсүрэн үүнд нь өөрийн байр суурийг илэрхийлж, хариу барив.  Тэрбээр, “Миний талаар гомдол гаргасан спортын холбоодын  ихэнх нь манай байгууллагын гишүүн биш. Тиймээс тэдний илгээсэн  бичиг хүчин төгөлдөр бус. Нөгөөтэйгүүр, ял эдэлж байсан хүн удирдах алба хашиж болохгүй гэсэн зүйл манай хорооны дүрэмд байхгүй. Тиймээс би дүрмээ зөрчөөгүй” гэжээ. 

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Монголчуудаа “Хөсөгтөн” хамтлагаа дэмжицгээе
Монголчуудаа “Хөсөгтөн” хамтлагаа дэмжицгээе
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.