Билл Гейтс тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Билл Гейтс тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

Билл Гейтс тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

 

Форбс сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жил жил “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин жагсаалтыг тэргүүлж, тэрбумтнуудыг эгнээг хошуучилжээ. Тэрээр нийтдээ 79 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна.

Тэрээр сүүлийн 21 жилийн 16-д нь энэхүү жагсаалтыг тэргүүлээд байгаа юм.

Үүнээс гадна Форбс сэтгүүлийн жагсаалтад нийтдээ 1826 тэрбумтан багтсан бөгөөд өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хойш 181 хүн шинээр тэрбумтнуудын жагсаалтад багтжээ. Ингээд топ 10-т багтсан чинээлэг хүмүүсийг танилцуулъя.

1.    Билл Гейтс 79.2 тэрбум (Microsoft)

2.    Карлос слим 77.1 тэрбум (Мексикийн гар утас, барилгын салбарын бизнес)

3.    Уаррен Буффет 72.7 тэрбум (Глобал хөрөнгө оруулагч)

4.    Амансио Ортега 64.5 тэрбум (Zara болон бусад загварын сүлжээнүүд)

5.    Ларри эллисон 54.3 тэрбум (Oracle мэдээлэл хадгалах технологи)

6.    Чарьлз Коч 42.9 тэрбум (Koch Industries)

7.    Дэвид Коч 42.9 тэрбум  (Koch Industries)

8.    Кристи Уалтон 41.7 тэрбум (Walmart жижиглэнгийн худалдааны сүлжээ)

9.    Жим Уалтон 40.6 тэрбум (Walmart жижиглэнгийн худалдааны сүлжээ)

10.    Лилианье  Беттенкорт 40.1 тэрбум (L"Oreal гоо сайхны фирм)

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.