Нийслэлийн МАН-тай хамтарч ажиллахаар төрийн бус байгууллагууд “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 23 секунд
Нийслэлийн МАН-тай хамтарч ажиллахаар төрийн бус байгууллагууд “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нийслэлийн МАН-тай хамтарч ажиллахаар төрийн бус байгууллагууд “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

2020/10/09

Нийслэлийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд “Хотын хөгжилд хүчээ нэгтгэе” уриатайгаар энэ удаагийн сонгуульд орж байгаа. Тус намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр иргэнд ээлтэй хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хүн төвтэй заалтуудыг багтааж өгсөнд талархан төрийн бус байгууллагууд хамтарч ажиллахаа илэрхийлж “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Нийслэл хотын хөгжилд хувь нэмрээ оруулан санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг бүрдүүлж өгч, цаашид хамтран ажиллах болсноороо энэ удаагийн санамж бичиг онцлогтой гэдгийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэллээ.

Монгол Улсын цэргийн бэлтгэл офицер нарын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэдаш

“2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өндөр шалгуураар дэнслэж дэвшүүлсэн 62 нэр дэвшигчдэд Монгол ард түмэн итгэл хүлээлгэн УИХ-ын гишүүнээр сонгосон. Анх удаа жинхэнэ мэргэжлийн Засгийн газраа байгуулж “Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий” гэж хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө эрс шийдвэртэй , цаг мөчтэй уралдан дайчин шуурхай ажиллаж байна.

       Улс орны төрийн удирдлага бүх шатанд үндсэн чиг баримжаатай нэгдмэл байдлаар ажиллах нь нийгмийн хөгжил дэвшил улс төрийн тогтвортой байдлыг хангаж Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой .

      Иймд Нийслэл дүүргийн сонгуульд улс төрийн ууган хүчин МАН-аас нэр  дэвшигчдийг багаар нь дэмжих “МАН-ын түүхт 100 жил” – ийн ойн босгон дээр бүхий л хариуцлага үүрүүлж сонголтоо хийхийг эрхэм хүнтэд сонгогчид та бүгдэд хүсч, уриалж байна” гэлээ.

Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд Нийслэлийн ахмадын холбоо, Монгол Улсын цэргийн бэлтгэл офицер нарын эрх ашгийг хамгаалах холбоо, Монголын дархан ээжүүдийн холбоо, Монголын залуу эмч нарын Лидер холбоо, Ахуй үйлчилгээ, хөгжил судалгааны нийгэмлэгийн тэргүүнүүд болон гишүүд оролцон гарын үсэг зурсан юм.

 
Өнөөдрийн зурхай 2015.01.15
Өнөөдрийн зурхай 2015.01.15
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.