Энэ 7 хоногийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 15 секунд
Энэ 7 хоногийн зурхай

Энэ 7 хоногийн зурхай

 

ХОНЬ: Долоо хоногийн эхний өдрүүдэд бусадтай харилцах, гэрээ хэлцэл байгуулах, маргааныг шийдвэрлэхэд хялбар байх болно. Ямар ч хүнд маргааны үед та энхийг сахиулагч, эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэх бололтой. Ажил, бизнесийн ашиг орлого доло хоногийн сүүлээс үр өгөөжөө өгч эхэлнэ. Эдгээр өдрүүдэд хайр дурлад умбаж, сэтгэл хөдлөл ихтэй байна.

 

ҮХЭР: Долоо хоногийн эхэнд онцын асуудалгүй тайван байна. Анхааралгүй, хайхрамжгүй байдлаас болж ажил, бизнест залруулахад бэрх алдаа гарахаас анхаараарай. Хаврын улиралд тогтмол цагт чанартай хооллож байх нь ядаргаанаас сэргийлнэ. Хайр дурлал, мөнгө санхүүтэй холбоотой асуудал ихтэй байх бололтой.

 

ИХЭР: Завгүй өдрүүд үргэлжилнэ. Ажил, бизнест ч, ар гэрийн асуудалд ч таны оролцоо их гарна. Аливаа асуудалд хоёр хүний өмнөөс шийдвэр гаргах шаардлага тулгарч магадгүй. Мөнгө, санхүүд санаа зовох хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд тааламжтай. Эрүүл мэндийн байдал харьцангүй сайн байх ч стресс, бухимдлаас үүдэн нойргүйдэх магадлалтай.

 

МЭЛХИЙ: Энэ долоо хоногийн турш бүхий л асуудал таны гарт байна. Та аливаа нөхцөл байдлыг хяналтандаа авч, гарах үр дагаврыг урьдаас мэдэрч чадна. Үүнийхээ ачаар ажил, бизнест ашигтай ажиллаж, хайр дурлалын харилцаанд ялалт байгуулах боломжтой. Биеийн гэхээс илүү сэтгэл зүйн өвчлөлд өртөх магадлалтай.  Агаар салхинд гарч стресс, бухимдлаа тайлахыг зөвлөж байна.

 

АРСЛАН: Бизнес эрхлэгчдэд ээлтэй долоо хоног. Долоо хоногийн дурдуур маш ашигтай бизнесийн санал хүлээж авах юмуу албан тушаал ахих магадлалтай. Гэр бүлдээ анхаарал хандуулах шаардлага тулгарна. Таны материаллаг хангамж дээшилж, орлого нэмэгдэх бололтой. Эрүүл мэндийн байдал сайн байна.

 

ОХИН: Зөвхөн өөртөө анхаарал хандуулах долоо хоног. Эдгээр өдрүүдийн гол дүр нь зөвхөн та байх болно. Гэр бүлийн аахар, шаахар асуудалд зууралдахаас илүү өөртөө цаг гаргаж, хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй. Хамт олныхоо дунд манлайлах ур чадвараа гаргаж, ажилдаа шинийг санаачлагч байх хэрэгтэй. Таны биеийн хүч нэмэгдэж, сэтгэл санаа өөдрөг байх болно. Мөнгө, санхүүгийн багахан асуудал тулгарах магадлалтай.

 

ЖИНЛҮҮР: Адал явдал ихтэй өдрүүд тохионо. Энэ долоо хоногт таны амьдрал маш өрнүүн байх болно. Ганц бие жинлүүрийнхэн хосоо олж, хостой хүмүүс бүл нэмнэ. Гэр бүлд айлчин, гийчний цуваа тасрахгүй. Ажил дээр тэмдэглэлт арга хэмжээ тохиох юмуу аль нэг чинь тушаал дэвшинэ.  Их хэмжээний мөнгө таны гар дээр ирэх магадлал өндөр байна. Зүрх, судасны өвчлөлд өртөж магадгүй.

 

ХИЛЭНЦ: Энэ долоо хоногт та үг хэл, үйл хөдлөлдөө маш хянуур байх хэрэгтэй. Аливаа хэрүүл маргаанд оролцохоос зайлсхийж, сэтгэл хөдлөлөө хянаарай. Бүхнийг өөрөө хийх гэж зүтгэх хэрэггүй. Зарим асуудлыг гэр бүл, найз нөхөддөө даатгаж болно. Санхүүгийн байдал сайжирч, ажил, бизнесын үйл хэрэг урагштай байх болно.

 

НУМ: Энэ долоо хоногт та хайр, халамжаар бялхана. Ажил,

бизнестэй холбоотой өөрчлөлтүүд гарч магадгүй. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, шударгаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Үгүй бол ажлаа сольсон нь дээр.  Долоо хоногийн сүүлээр боломж, сорилтууд гарч ирнэ. Эрүүл мэндийн байдал эрс сайжирна.

 

МАТАР: Долоо хоногийн эхээр таньд мөнгөний хэрэгцээ их гарах  бололтой. Санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд бусдаас тусламж хүсч болно. Ажлын чиг үүрэг, албан тушаалд өөрчллт орох магадгүй. Долоо хоногийн сүүлээр бизнесийн гэрээ хэлцэл байгуулбал амжилттай болно. Хайр дурлалд та од муутай байх боловч тэгтлээ сэтгэлээр унах хэрэггүй.

 

ХУМХ: Ганц бие хүмүүст хайрын бурхан тэнгэр ховор боломж олгоно. Долоо хоногийн эхээр бусдыг өөртөө татах чадвар, гадаад гоо үзэсгэлэн нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн хүндрэлээс сэргийлж, тооцоотой байх хэрэгтэй. Ажил, бизнес хэвийн үргэлжилж, тогтмол ашгаа өгсөөр байх болно. Эрүүл мэндийн байдал сайн байна.

 

ЗАГАС: Аялал, зугаалгад таатай. Долоо хоногийн эхээр ажил ихтэй байх бололтой. Гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Ганц бие загасынхан хайр дурлалд яарах хэрэггүй. Ажлаа солих эсвэл шинэ ажилд орж чадна. Эрүүл мэндэд ноцтой өвчлөл байхгүй тул биеэ чагнаж, хий хямрах хэрэггүй.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт мөн  цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхийг МАН-ын бүлэг дэмжлээ
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт мөн цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхийг МАН-ын бүлэг дэмжлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.