МАН: Засгийн газар Х.Бадамсүрэнтэй хариуцлага тооцно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
МАН: Засгийн газар Х.Бадамсүрэнтэй хариуцлага тооцно

МАН: Засгийн газар Х.Бадамсүрэнтэй хариуцлага тооцно

 

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн. Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан "Төрийн ААН-үүд, улсын үйлдвэрийн газрууд, орон нутгийн газрууд бүгд нийлээд төсөвт оруулж байгаа орлого нь маш хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Үр ашиггүй энэ олон компанийг төр авч явах шаардлага байна уу. Үүнийг төсөвт, ард түмэнд ээлтэй байх шийдлээр янзлах хэрэгтэй байна" гэсэн юм. 

Энэ үеэр төрийн өмчийн компанийн захирлууд хүүхдийнхөө төлбөрийг төлүүлсэн, улсын мөнгийг хувьдаа зарцуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу гэсэн асуултад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хариуцлага тооцно. Манай бүлгийн гишүүд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газар ойрын үед хариуцлага тооцно гэж бодож байна" гэсэн юм. 

Олон улсын эх баригчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
Олон улсын эх баригчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.