ЭНЭ САРЫН 26-НААС НИЙТ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
ЭНЭ САРЫН 26-НААС НИЙТ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

ЭНЭ САРЫН 26-НААС НИЙТ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Энэ сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд 5-10 м/с байна.

Агаарын температур: 24, 25-нд Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад хугацаанд Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, ихэнх хугацаанд говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байх төлөвтэй байна. 26-наас нийт нутгаар хүйтний эрч эргэн чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

УЛААНБААТАР ХОТ ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
УЛААНБААТАР ХОТ ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.