Украин нисэгч В.Путинээс өршөөл хүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Украин нисэгч В.Путинээс өршөөл хүсчээ

Украин нисэгч В.Путинээс өршөөл хүсчээ

 

“CNN” агентлагийн мэдээлснээр, ОХУ-д хоригдож буй Украины нисгэгч Надежда Савченко ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд захидал илгээж, суллахыг хүсчээ.

Тэрээр захидалдаа “Би эх орноо хамгаалах зорилгоор зүүн хязгаарын тулаанд оролцсон. Намайг ямар ч үндэслэлгүйгээр Оросын хоёрын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутгаж, баривчилсан.

Шүүхээс надад 10 жилийн хорих ял оноосон. Би хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлэхийг хүсэхгүй байна. Та бол миний эцсийн найдвар” гэж бичжээ.

Надежда Савченког Украины зүүн хязгаарт байхад нь Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутгаж баривчилсан байна. Тэрээр өнгөрсөн сарын эхээр В.Путинд захиа явуулсан ч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Савченкогийн гэр бүл Германы Канцлер Ангела Меркелтэй уулзжээ. Канцлер нисэгчийн асуудлаар Путинтэй уулзахаа амалсан байна.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
“НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ СЭЛЭНГЭ АЙМГААС ЭХЭЛЖ БАЙНА
“НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ СЭЛЭНГЭ АЙМГААС ЭХЭЛЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.