Шүүгчдийн талаар 58 гомдол иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Шүүгчдийн талаар 58 гомдол иржээ

Шүүгчдийн талаар 58 гомдол иржээ

Шүүгч нарын цалин нэмэгдсэн. Дунджаар тэд 2.7-3.3 сая төгрөгийн цалин авч байгаа. Энэ нь тэдний хараат бусаар ажиллах боломжийг хангаж буй явдал хэмээн Шүүхийн ерөнхий  зөвлөлөөс тайлбарладаг. Гэвч шүүгч нар шударга ажиллаж чадаж байгаа эсэхэд  иргэдийн нэлээд хэсэг нь эргэлзэж байна.  Шүүхийн ёс зүйн хороонд  72 шүүгчтэй холбоотой 58 гомдол иржээ. Эдгээрээс хувийн ашиг сонирхолын үүднээс нэг  талд үйлчилсэн гэсэн гомдол хамгийн их буюу 35 хувийг эзэлж буй аж. Шүүхийн ёс зүйн хороо саяхан тэдгээр шүүгчдийн  асуудлыг хэлэлцээд 4 шүүгчид сахилгын арга хэмжээ авсан байна. Сахилгын шийтгэл нь сануулах, цалин бууруулах, огцруулах гэсэн хэлбэрүүдтэй байдаг ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

ЦЭРЭГ: Гар дээр тулж хэвтүүлээд өгзөг рүү гутлын өсгийгөөр эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог
ЦЭРЭГ: Гар дээр тулж хэвтүүлээд өгзөг рүү гутлын өсгийгөөр эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.