Ахуйн хэрэглээний хий үнэрлэсэн залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Ахуйн хэрэглээний хий үнэрлэсэн залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдав

Ахуйн хэрэглээний хий үнэрлэсэн залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдав

Сүүлийн үед ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурах, улмаар амиа алдах хэрэг цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, ахуйн хэрэглээний хий үнэрлэж мансуурсан залуу хордлогонд орж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт 18 настай эрэгтэй М нь Баянзүрх дүүрэг дэхь гэртээ ахуйн хэрэглээний хий үнэрлэжээ. Тэрээр ухаан алдаж гүн хордлогонд орж бие нь муудаад ЯТТ 103-ын машинаар дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлэх замдаа амьсгал хураажээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард ийм төрлийн нэг хэрэг билээ. Тодруулбал, өсвөр насны гурван хүүхэд нууцаар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нэгнийх нь амьсгал боогдож эмнэлгийн тусламж авч чадалгүй өөд болсон харамсалтай хэрэг гарсан. Дашрамд дуулгахад, өсвөр насныхан дунд газ үнэрлэн мансуурах тохиолдол өнгөрсөн жилүүдээс 10 дахин өсчээ.

О.Сайхан

Zaluu.com

Caйн түлшийг энэ зун автозам дагyyx борлуулалтын цэгүүдээр худалдаална
Caйн түлшийг энэ зун автозам дагyyx борлуулалтын цэгүүдээр худалдаална
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.