Хятадын онлайнд гутал шиддэг залуу од болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Хятадын онлайнд гутал шиддэг залуу од болжээ

Хятадын онлайнд гутал шиддэг залуу од болжээ

Хятадын нийгмийн сүлжээний томоохон төлөөлөгчийн нэг НетИйз цахим хуудасны нэгэн хэрэглэгч онгоцны буудал дээр хөл нүцгэн унтаж байсан этгээдийн гутлыг авч шидэж буй бичлэгийг цацсанаар жинхэнэ утгаараа од болон гялалзаж байна. Мянга мянган хүнийг араасаа дагуулсан эл явдал БНХАУ-ын Шиамен мужийн нисэх онгоцны буудал дээр болсон байна.

Трендийг үүсгэгч "Онгоцны буудал дээр явж байтал нэг хүн гутал, оймсоо тайлчихсан унтаж байсан. Надад тэр бүдүүлэг үйлдэл нь таалагдаагүй учраас гутлыг нь шүүрч хогийн савруу шидчихсэн юм. Гадаадын хүмүүс иймэрхүү зүйлийг харвал биднийг юу гэж бодох бол" хэмээх тайлбарыг хийжээ.

Гутал шидэж буй бичлэгийн дор 7000 гаруй сэтгэгдэл үлдээж, СайнаУэйбо цахим хуудаст 20 мянга гаруй удаа түгээж, дахин нийтэлсэн байна. Мөн Чайна Дэйли, Хятадын үндэсний радиогоор шуугиан болгон нэвтрүүлжээ.

С.Дамдин

Marvel's Avengers : Age of Ultron кино 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ
Marvel's Avengers : Age of Ultron кино 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.