С.Батцэцэгт 1 кг алт бэлэглэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
С.Батцэцэгт 1 кг алт бэлэглэлээ

С.Батцэцэгт 1 кг алт бэлэглэлээ

 
Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр Чөлөөт бөхийн ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдад цэвэр алт гардуулахаар боллоо. Тодруулбал, -63 кг-ийн жинд дэлхийн тавцангаас хоёр дахь алтан медалиа хүртсэн МУГТ С.Батцэцэгт 1 кг алт, мөнгөн медаль хүртсэн гурван тамирчинд 500 гр алт, хүрэл медалийн эзэн болсон Э.Бэхбаярт 300 гр алт тус тус бэлэглэх юм байна.
Мөн Э.Бэхбаярт “Алтай” констракшн 2 өрөө байр бэлэглэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани 2 өрөө байр, Б.Номинд “Гацуурт” компани 2 өрөө байр тус тус бэлэглэж байгааг Чөлөөт бөхийн холбооны захирал Д.Дагвадорж твиттер хуудастаа бичлээ.
Энэ удаагийн Лас Вегаст болсон ДАШТ-д эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч нарт тус бүрт 2000 ам.доллар бэлэглэсэн гэнэ.
Дашрамд сонирхуулахад, олон улсын зах зээлд 1 кг алт 70 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 100 гр алт 7 сая төгрөгтэй тэнцэхээр байна. Тэгэхээр МУГТ С.Батцэцэг 70 сая, мөнгөн медальтнууд 35 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 21 сая төгрөгийн үнэ бүхий шагналыг хүртжээ.
Эх сурвалж: Unen.mn

НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭЛД ЗОРИУЛЖ ЖИЛИЙН 11%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ААН-ҮҮДЭД ОЛГОНО
НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭЛД ЗОРИУЛЖ ЖИЛИЙН 11%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ААН-ҮҮДЭД ОЛГОНО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.