Манай шилдэг жүдочид Мароккогоос хошой алтан медаль авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
 Манай шилдэг жүдочид Мароккогоос хошой алтан медаль авлаа

Манай шилдэг жүдочид Мароккогоос хошой алтан медаль авлаа

 

 

Жин бүрийн шилдэг 16 жүдоч зодоглодог "World Masters" тэмцээн Марокко улсад амжилттай үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр дэлхийн шилдэг 16 бөхчүүд барилдсанаас Монгол, Япон, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр алтан медаль авлаа. Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа нар аваргалж, шагналын 6000 ам. доллар хүртэн, олимпийн эрхийн 700 оноо халаасаллаа.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний Парето Паулаг 1 минут 16 секундэд өчих мэхээр ялсан бол ОУХМ Д.Сумъяа финалд Францын тамирчинг торгуулиар хожсон юм. Ийнхүү манай тамирчин Д.Сумъяа "Masters"-ийн хошой аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртсэн байна.

 

 

 

 

Мэндчилгээ
Мэндчилгээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.