ШӨХТГ-ыг Д.Аюурсайхан дарга аа, ачигч машины ангуучдыг шалгаад өгөөч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 43 секунд
ШӨХТГ-ыг Д.Аюурсайхан дарга аа, ачигч машины ангуучдыг шалгаад өгөөч

ШӨХТГ-ыг Д.Аюурсайхан дарга аа, ачигч машины ангуучдыг шалгаад өгөөч

нийтлэсэн Admin

achigch0226Замын нэгдvгээр эгнээнд дvрэм зєрчиж тавьсан автомашиныг ачдаг ачигч нарын vйлдэл сvvлийн vед арай л дэндэж байх шиг байна. Уг нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын удирдлагууд нэгдvгээр эгнээнд тавьсан машиныг журамлах шийдвэр гаргасан. Гэтэл энэхvv дvрэм журмыг ачигч компаниуд арай єєр аргаар хэрэгжvvлж эхлээд нэлээд хугацааг vдэж байна.

Яг vнэндээ нийслэлд машинаа тавьж байрлуулая гэсэн ч ямар ч зогсоол байхгvй. Байгаа хэдийг нь эрх мэдэл бvхий хvмvvс нь бvгд ємчилж аваад тєлбєртэй зогсоол болгосон. Ингээд энэ бvхэн ачигч компаниудад далим болж зогсоол хайж яваа автомашинуудын хойноос ангуучлан явж эзнийг нь ороод гараад ирэхийн хооронд хулгайч шиг машиныг нь ачих боллоо. Тиймээс л энэ бvхнийг олон нийт арай дэндэж байна аа гэж хэлж буй хэрэг юм. Машин ачигч нар нэг нэгнээсээ уралдан дvрэм зєрчиж тавиагvй автомашиныг хvртэл ачиж байгаад жолоочид нь зодуулж байсан хэрэг хvртэл гарч байсан. Хамгийн гол нь энэхvv vйл явдал єдєр тутам бидний нvдний ємнє болж буй учраас хvvрнэж байна.
Єєрєєр хэлбэл, машин ачигч нар дvрэм журмаа огоорон зєвхєн мєнгєний тєлєє улайран зvтгэж хvний vнэ цэнтэй эд хєрєнгийг хайр найргvй эвдлэх шахам ачиж байгаа нь эрээ цээргvй vйлдэл болоод байгаа юм.
Тэдний энэхvv vйлдлийг дарахын тулд ачих биш тvгждэг болоод ч нэмэр болсонгvй. Тэд машин тvгжээд тvгжрэл vvсгэдэг учраас ачаад явсан нь дээр байдаг гэж миний нэг танил ачигч хэлж байсныг сонсоод уур хvрснийг нуух юун. Тиймээс ШЄХТГ-ын дарга Д.Аюурсайхан та энэхvv хууль бусаар иргэдийн автомашиныг ачаад байгаа ачигч компаниудыг шалгаад vзвэл олон зєрчил илрэх нь дамжиггvй. Иргэдийн хэлж буйгаар эдийн засаг хямралтай байгаа энэ vед ачигч компаниудын дарга даамалууд нь ачигч нарыгаа єдєрт олон машин ачих тусам та нарын цалин нэмэгдэнэ гэж хэлэд гэсэн. Тиймээс л тэд улаан цагаандаа гарч машин ачих vйлдлээ мєнгє олох арга хэрэгсэл болгоод байна гэж хэлж байсан юм. Мэдээж энэ бол vнэний ортой. Учир нь таны нvдэн дээр ч бас хэн нэгний машиныг хулгайч шиг ачаад явж байгаа дvр зураг єдєр болгон харагдаж байгаа. Яаарч сандарсан иргэд машинаа ачуулж явдал суудал болохгvйн тулд тэдэнтэй тохиролцоод хэлэсн мєнгийг нь хvртэл єгєєд явдаг.Хууль дvрмийнхээ дагуу бол дvрэм журам зєрчсєн хэн ч болов хариуцлага хvлээх нь зvйн хэрэг. Гэтэл хотын тvгжрэлийг сааруулах гэж ядаж байхад нь ашиг хєєсєн ачигч компаниуд ар хударгаар нь иргэдийг мєлжиж байгаа нь vнэнд нийцэхгvй байгаа учраас энэхvv асуудлыг хєндсєн хэрэг.
Эх сурвалж:

 
 

 

Э.Сумъяа допингийн шинжилгээнд бүдэрч Олимпын эрхээ алдлаа
Э.Сумъяа допингийн шинжилгээнд бүдэрч Олимпын эрхээ алдлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.