Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 36 секунд
Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

нийтлэсэн Admin

2huns015 оны 1-р сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна.

   Махны дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 21-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар буурч, ямааны мах үнэ 0.5 хувиар өсч, адууны мах өөрчлөлтгүй байна.

    Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай мах 0.2 хувь, үхрийн цул мах 0.3 хувиар буурч, ямааны мах, адууны мах өөрчлөлтгүй байна.

    2015 оны 1-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5780 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 9185 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4805 төгрөгийн үнэтэй байв.

    Гурилын үнэ: 2015 оны 1-р сарын 21-ний байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 4.9 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос  дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.4 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

   Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 21-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна

    Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 21-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 8.5 хувь, байцааны үнэ 4.8 хувь, луувангийн үнэ 1.2 хувь, манжингийн үнэ 26.7 хувиар өссөн байна.

     Өмнөх 7 хоногийнхоос байцааны үнэ 0.8 хувиар бууч, төмсний үнэ 0.9 хувь, сонгины үнэ 2.1 хувиар өсч, лууван, манжингийн үнэ өөрчлөлтгүй байна

     Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 21-ний байдлаар өмнөх сарынхаас “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.4 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

      Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.6 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 8.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 
“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна
“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.