Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 36 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

 http://www.tumen.mn/upload/2015/10/07/Аргын тооллын 10 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 25, Үнэг одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 
                    
http://www.tumen.mn/upload/2015/10/07/
 
Хонь - (3/21-4/19) 
Хонины ордонд төрсөн хүмүүсийн уур амьсгал илүү эрчимтэй байна. Өнөөдөр болон маргааш хилэнцийн ордны сар таны нарны долдугаар зам болох найз нөхөд, хамт ажиллагсад, итгэл найдвар болон зорилгыг идэвхжүүлж өгнө. Та бусадтай уулзаж харилцахад илүү их цаг завыг зарцуулна. Түвэгтэй асуултуудад хариулахын тулд бага зэрэг тэвчээртэй байж, аажим аажмаар учрыг нь ол. Та угийн тэсэхийн аргагүй, нойтон хамуу шиг зантай хүн биш ч одоо ийм зан гаргах болно. Санхүүгийн төлөвлөгөөгөө өөрөө итгэлтэй болох хүртлээ дахин дахин эргэж хяна. 

Үхэр - (4/20-5/20) 
Хамтарсан үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Чухал шийдвэр гаргахдаа зөн совиндоо бүү найд. Энэ нь алдаа гаргахад хүргэж болзошгүй. Харин үүний оронд хамт олон, найз нөхдийн тусламж дэмжлэгт түшиглэж, удирдлагын зөвлөгөөг хүлээн ав. Айдсаа дарж, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн бай. Амьдрал, ажил үйлд гарах эерэг өөрчлөлт таны материаллаг байдлыг дээшлүүлэх бололтой. 

Ихэр - (5/21-6/21) 
Эхний хагаст тааламжтай. Дарга нарын ивээл холбоотны тусламж авч мөнгөн сан ч арвижуулах магадлалтай. Эрчүүдэд хувийн асуудалдаа санаа зовоход хүргэхүйц уулзалт эсвэл үйл явдал тохиолдох магадлалтай. Муу санаат хүний гүтгэлэг болон хууран мэхлэлт нь ойр дотны хүнтэйгээ харилцахад хүндрэл үүсгэнэ. Ихрийн ордны эмэгтэйчүүд нь санаандгүй хэлсэн үг ярианаас эсвэл хөнгөн хийсвэр үйл хөдлөлөөсөө болж хэн 
нэгний хатуу тоглоомын бай болохыг үгүйсгэхгүй. Сексийн эрч хүч нэмэгдэнэ. Худалдаа арилжааны хэлцэл, эрсдэлтэй ажиллагаанд таатай байна. Хамт олноороо амрах шинэ хүнтэй танилцах нь таны хувьд ашигтай байна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Шаардлагатай хэлхээ холбоо тогтоож, ажлаа бүтэмжтэй болгоход таны зөн билэг тусална. Нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Түүнийг амжуулах арга замыг ол. Таны бүх зүйл сайн сайхан байх болно. Та зүгээр бусдыг өөртөө татах, туслалцаа үзүүлэх, үйлчлэх зэргийг санал тавихад хүргэнэ. Бүх хэргийг маш амархан шийдэх мөнгөний асуудал хэсэг хугацаагаар хойшлогдоно. Эрэгтэй мэлхийнүүдийн хувьд шагнал, бэлэг авах эсвэл хонжворт ялна. Магадгүй хайр сэтгэл ба албан үүргийн хооронд зөрчилдөөн үүсэх ба хайр сэтгэлийн тал ялна. 

Арслан - (7/23-8/22) 
Маш идэвхтэй өдөр. Сарын эхний арван хоногт гаргасан ухаалаг шийдвэрээс болж найз нөхөд, ивээн тэтгэгчидтэй харьцаа сайжирч, үр бүтээлтэй ажиллаж эхэлнэ. Мөн материаллаг байдалд ч сөргөөр нөлөөлнө. Бодлогогүй алхам хийж, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Бодит байдлыг үнэлэх чадвар танд дутагдаж байна. Та хэрэв хүүхэдтэй бол тэдэнтэй хамт паркад цагийг зугаатай өнгөрүүлж, дуртай ресторанд нь хооллоорой. 

Охин - (8/23-9/22) 
Аливаа үйл ажиллагаанд таагүй цаг үе. Эрэгтэй Охины ордныхон юу ч хийсэн бүтэлгүйтнэ. Хувь заяаны доог тохуунд тэвчээртэй байж амьдралын танд өгсөн зүйлд сэтгэл хангалуун бай. Өгөөмөр сэтгэл гаргаж, бусдыг уучилж бай. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд худалдаа наймааны ажил төрөл эрхэлдэг өөрийн хүч чадлыг шинэ хамтрагчийнхтай нэгтгэж илүү хүчирхэгжих хэрэгтэй. Найз нөхөд, ойр дотныхонд тань таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа тул нинжин сэтгэлээр тэдэнд туслахыг од эрхэс зөвлөж байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Гараг эрхсийн нөлөөгөөр ер бусын татах чадвар, итгэн үнэмшүүлэх  хүчтэй байна. Олонход нь урлаг, нарийн шинжлэх ухааны авьяас илэрнэ. Анагаах ухаанд тэд гайхамшигтай онош тогтоогчид болж чадна. Илэрсэн авьяас чадвараа ашиглан зөв сонголт хий. Хэрэв та түүнийг шунахай зорилгоор эсвэл орчин тойрныхондоо хортой байдлаар ашиглавал хүнд нүгэл болно. 

Хилэнц - (10/23-11/21) 
Энэ өдрийн үйл явдал оны сүүл хүртэлх амжилтын явцыг тодорхойлно. Өнөөдөр та зайлшгүй хэрэгтэй санхүүгийн асуудлаа шийдэхэд одод танд туслах болно. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Түүнчлэн нөхцөл байдлыг өөрийн зорилгод ашиглаж чадахгүй байх. Та маш их хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрэх болно. Өдрийн таагүй чиг хандлагыг сэтгэлдээ хэт ойр хүлээж авах хэрэггүй. Энэ нь таагүй байдал үүсгэх магадлал өндөр байна. 

Нум - (11/22-12/21) 
Анх харахад хүнд мэт санагдаж байсан зорилгодоо хүрэх сайхан боломжтой өдөр. Туршлага мэдээлэл солилцоход таатай. Үр бүтээлтэй ажиллаж сайхан амарна. Ой тогтоолт өндөр байж хичээл сурлагад нөлөөлнө. Хүмүүс танд өгсөн амлалтаа биелүүлэхийг хүлээ. Шинэ арга барилаар ажилла. Гэхдээ хуучныгаа бүү март. 

Матар - (12/22-1/19) 
Бизнесээ өргөжүүлэх, уран бүтээл, спортын уралдаан тэмцээнд тохиромжтой өдөр. Шаргуу ажилла. Энэ нь бизнест сайнаар нөлөөлөх ба албан тушаал ахихад тусална. Бичиг баримтыг анхааралтай унш, санхүүгийн үйл ажиллагаанууд амжилттай байна. Одоо бол харилцааг тодорхойлох хамгийн сайн үе бишийг сана. Таны бүтээлч чанар нэмэгдэнэ. Гэнэтийн зочид ирж таны амьдралд баяр хөөр нэмнэ. 

Бумба - (1/20-2/18) 
Та өөрт хамааралгүй зүйлийг сонирхдоггүй зуршилтай боловч өөрийг нь шүүмжилсэн ямар ч шүүмжлэл, хэн нэг нь таны ажилд хөндлөнгөөс оролцохыг тэсч чаддаггүй. Бусдын санаа бодлыг дэмий няцааж байна даа. Өөр үзэл бодол танд асуудлыг олон талаас нь харахад туслана. Магадгүй санхүүгийн асуудал үүсэж болно. Өөрийн гэрийн үйл ажиллагаандаа анхаараарай. Өөрийн бодол санаа, үйлдлийг анхаарч гэнэтийн хувь тавилангийн эргэлтэд бэлтгэлтэй байгаарай. 

Загас - (2/19-3/20) 
Хөл дороо  бат бөх суурьтай болж ирээдүйнхээ суурь хөрсийг буй болгох боломж гарна. Таны ойрын үеийн үндсэн зорилго бол материаллаг байдал, эрүүл мэнд, мэдлэг чадвараа дээшлүүлэх явдал юм. Таны анхаарал болгоомжтой мөн хянамгай байдал тань байнга өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг тодорхойлоход тусална. Өнөөдөр та ямар нэгэн мэс засал хийлгэх гэж байгаа бол анхаарал болгоомжтой байхыг од гариг зөвлөж байна. 
Солонгост ажиллаж байсан нэг Монгол эмэгтэй галд түлэгджээ
Солонгост ажиллаж байсан нэг Монгол эмэгтэй галд түлэгджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.