АМЬДРАХ САЙХАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 45 секунд
АМЬДРАХ САЙХАН

АМЬДРАХ САЙХАН

Нартай єдєр хэсэгхэн саарал vvлнээс нvд гялбуулсан бvлээхэн бороон дуслууд асгаран орох хичнээн сайхан билээ. Хэсэгхэн намдаад л тэгснээ гэнэтхэн асгартал шаагиад л. Єчигдєрхєн бараан vvлтэй ч хуйсагнасан салхигvй дvнсгэрдvv тэнгэрээс тvр зуурын зурвасхан бороо асгаранхан орж, шvхэргvй гарсан Монголын сайхан хvvхнvvд инээд алдан гvйлдэж, оюутан залуус тєдий л ажрахгvй зуны эхэн сарын зулзган бороонд норонхон алхахыг харахад Улаанбаатар хот минь улам ч залуухан, улам л vзэмж тєгєлдєр харагдаж, аз жаргалын vнэр сэнхийгээд л явчихсан. Тєрийн ордноос ажил руугаа алхаж явсан миний хувьд зуны эхэн сарын тунгалагхан бороонд нороод л баймаар санагдаж, хажуугаар гvйлдэх бvсгvйчvvдийн сvрчигийн vнэр улам ч илvv анхилах шиг санагдаж, Тавантолгой, Оюутолгой, Дубайн тєлєвлєгєє, Г.Уянга, О.Баасанхvv, Ч.Сайханбилэг гээд ер юм бvхнийг ор тас мартчихсан, єєрєє ч мэдэлгvй мишээчихсэн алхаж явсан. 
Спортын тєв ордны ємнєх явган хvний гарцан дээр оюутан охид, залуус цуглачихаад ямархан нэгнийг тун ч баясгалантай цовоохон ярилцах нь чихээ бєглєчихєєгvй болохоор жигтэйхэн тод сонсогдсон. Тэдний баярласан дуунаас “Аа маргаашнаас оюутнууд хэдэн сар авч чадаагvй Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн санаачлан хэрэгжvvлсэн 70 мянган тєгрєгийн тэтгэлэгээ авах нь” гэдгийг л сайн ойлгосон юм. 2015 оны нэгдvгээр сараас Засгийн газрын 26 дугаар тогтоолын дагуу голч дvн нь 3.0 vзvvлэлттэй 44 мянган оюутан сард 70 мянган тєгрєгийн Ерєнхийлєгчийн нэрэмжит тэтгэлэг авахаар болсон. Гэхдээ сvvлийн саруудад 70 мянгаа авч чадаагvй оюутнуудын хувьд єнєєдєр бол Арабын шейхууд шиг биш юм гэхэд ємнєє таваг дvvрэн цуйван, тав арваар нь хуушуур овоолон тансаглах єдєр нь. Улаанбаатарын 1.3 сая хvний 40 мянга нь єнєєдєр нvvр дvvрэн мишээлтэй, халаасандаа товхийсэн хэдэн тєгрєгтэй алхах болохоор миний ч сэтгэл баясгалантай болж байна. Хvн тєрєлхтний зургаан тэрбум гаруй хvн ардын дунд хєх толбот, тэнгэр угсаат Монголчууд бид дэндvv цєєхvvлхнээ буюу гурван сая гаруйхан. Тийм ч учраас тэнгэр заяат, єндєр их хувь заяатай Монголчууд бид єдєр болгон инээж, vдэш болгоныг сэтгэл дvvрэн vдэх учиртай. 
Ажил дээрээ ирээд интернет ухвал Шадар сайд У.Хvрэлсvхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зєвлєх Н.Учрал “Манайхан учрыг нь сайн ойлгоогvй байж бухимдаад байх шиг байна. Женифер Лопесийг урина гэж тогтчихсон юм байхгvй. Зvгээр Ерєнхий сайдын зvгээс дэлхийн хэмжээний од урина гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ асуудал дарга нарын хvрээнд л яригдаж байгаа” гэсэн байв. Миний хувьд Н.Учралын тэрхvv мэдээллийг уншаад бас л жаахан баярлаж байгаа юм. Учир нь Монгол наадмын нээлтээр заавал тэр латин хvvхнийг дуулуулах гээд байгаа дээдсvvдийнхээ урлагийн єндєр мэдрэмжийг нэг л сайн ойлгоогvй би “Авъяасдаг Азиуд” наадмын vзvvр тvрvv “Хєсєгтєн” хамтлагийнхаа хєємэйн тvрлэгийг “Буян” Б.Жагаа ахын ланжгар єсгєгчєєр тvрж, эзэн Чингисийнхээ vр ачдаа vлдээж єгсєн талбай дvvрэн, Улаанбаатар дvvрэн хангинуулчихаасай гэж бодож явсандаа ийнхvv баяссан хэрэг. Зуны эхэн сарын бvлээхэн зєєлєн бороонд шившvvлж, сэтгэл сэргэсэн миний 10 хуруу хачин урамтай жирэлзэж, нvдний ємнє одоо таны уншиж суугаа vг, єгvvлбэр тодрох нь гайхалтай. Нэгэн Ардын уран зохиолчийн утсыг асуухаар танил руугаа залгавал “Эр бор харцага” хангинаж, бvх биеэр минь тийм гэхийн аргагvй хvндлэл, бас бахархал тархах нь урамтай. Ай даа хvний сайхан хорвоо. Амьдрах яасан ч сайхан юм бэ дээ. 
Эх сурвалж:

Нийгмийн даатгалын сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ
Нийгмийн даатгалын сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.