Г.Болдмаа: Цочмог хэлбэрийн B,C вирустэй хүмүүст вакцин эсрэг заалттай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Г.Болдмаа: Цочмог хэлбэрийн B,C вирустэй хүмүүст вакцин эсрэг заалттай

Г.Болдмаа: Цочмог хэлбэрийн B,C вирустэй хүмүүст вакцин эсрэг заалттай

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өнөөдрийн хурлын үеэр, B,C вирустэй хүмүүс вакцин хийлгэж болох эсэх талаар тайлбар мэдээллийг өглөө. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа "Вакцинд эсрэг заалт болон анхааруулга гэж хоёр өөр ойлголт байдаг. Эсрэг заалт гэхээр, харшлын өгүүлэмжтэй, өмнө нь урвал үзүүлж байсан, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан, цочмог халдварт өвчтэй, жирэмсэн хүмүүс огт хийлгэж болохгүй гэсэн заалттай байдаг. Манай улсад B,C вирус түгээмэл байдаг. Гэхдээ ихэнх нь архаг хэлбэрийнх байдаг. Эдгээр хүмүүс хийлгэж болно. Харин цочмог хэлбэрийн B,C вирустэй хүмүүсийн тухайд эсрэг заалттай байгаа. Эдгээр хүмүүс ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлдэг байгаа. Тиймээс эдгээр хүмүүст эмч нь мэдээллийг өгөөд, анхааруулаад явж байгаа" гэлээ.

Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ
Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.