Альтернатив дуучин Х.Отгоо: Ундааны шил эргүүлж тоглоод анх үнсүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Альтернатив дуучин Х.Отгоо: Ундааны шил эргүүлж тоглоод анх үнсүүлсэн

Альтернатив дуучин Х.Отгоо: Ундааны шил эргүүлж тоглоод анх үнсүүлсэн

Рок альтернатив дуучин Х.Отгончимэг буюу фэнүүддээ Отгоо нэрээрээ танил болсон дуучин бүсгүй нэг хэсэг ёстой л бужигнуулж явсан. Амьд хөгжмийн хамтлаг дуучидтай хамтран, этгээд хэв маягийг илэрхийлж байсан тэрбээр хоёр хүүхэд төрүүлээд багагүй хугацаанд гэрийн мухар “сахисан” нь нууц биш. Гэр бүлийн амьдрал хийгээд нөхөр хүүхдээ ихэд нууцалдаг дуучин бүсгүй маань харин гурав дахь хүүхдээ төрүүлээд уран бүтээлдээ эргэн орсон юм.

Түүгээр ч барахгүй, гурав дахь цомгоо гаргаад амжсан альтернатив дуучин маань хуучны сонирхдог зүйл, хоббигоо бараг мартсан гэхэд болохоор аж. Энэ тухайгаа тэрбээр “Таалагдсан хувцсаа худалдаж авчихаад шошгыг нь цуглуулдаг байсан. Гэвч одоо тэгж янз бүрийн хувцас хунарт сэтгэл хөдлөөд байхаа больчихсон учраас шошгоны цуглуулгаа хаясан даа” гэж ярьсан бөгөөд анхны үнсэлтийн тухайд чамгүй нууцлав.

Угтаа бол, дунд сургуулийн сурагч байхдаа ангийнхантайгаа цуг ундааны шил эргүүлж тоглоод анх нэгэн хөвгүүнд үнсүүлсэн гэдэг. Мөнөөх хөвгүүн нь тоглоомын дагуу ундааны шилийг эргүүлсэн бөгөөд шилний ам Отгоо руу чиглэхэд ийн үнсэлт бэлэглэсэн нь тэр ажээ.

Эх сурвалж: Photonews.mn

Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд зална
Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд зална
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.