Сүйрсэн усан онгоцноос 13 сая доллартай тэнцэх алт олжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Сүйрсэн усан онгоцноос 13 сая доллартай тэнцэх алт олжээ

Сүйрсэн усан онгоцноос 13 сая доллартай тэнцэх алт олжээ

Алмазны уурхайн ажилчид Африкийн далайн эргийн ойролцоогоос 500 гаруй жилийн өмнө сүйрсэн усан онгоцны сэг олжээ. Тэд сэгийг ухаж үзэхэд 13 сая доллартай дүйхүйц алт, мөнгөн зоос гарч ирсэн байна. Портулиар Бом Жесүс буюу Сайн Есүс нэртэй хөлөг онгоц 1533 онд ахмад Сер Франциско Де Норонхагийн удирдлага дор Лисабоноос Энэтхэгрүү аялал хийж яваад ор сураггүй алга болсон байна. Хожмоо буюу 2008 оны дөрөвдүгээр сард Де Бийрс хэмээх компанийн геологичид Бом Жесүсийн сэгийг анх олсон ч сайтар малтаж үзэлгүй орхиод явжээ.

Хөлөг онгоцны сэгийг Намибын Араг ясан эргийн дагуу орших ширгэсэн давст нуураас олсон гэж Дэйлимэйл цахим хуудсаараа дамжуулан мээдэлжээ. Тус газраас өмнө нь хэд хэдэн усан онгоцны сэг олдож байснаас хамгийн их олон жилийн настай бөгөөд эд баялагтай нь энэхүү Бом Жесүс хөлөг онгоц аж. Усан онгоцны сэг олноор олддог гэдэг утгаараа тус газрын ЮНЕСКО-гийн Усан доорх соёлын өвийг агуулагч газарт багтжээ.

Алмазны ангуучид гэж болохуйц хувиаараа уурхай эрхлэгчид ширгэсэн давст нуурыг ухаж байгаад хэсэг өмхөрсөн мод олжээ. Ингээд зургаан хоногийн дараа элсэнд дарагдсан алт, мөнгөн зоос бүхий авдарыг олсон гэж ярьжээ. Алт мөнгөнөөс гадна Германы зэс зоос ингот, Баруун Африкийн зааны яс, хутга, илд зэрэг зэвсэг, хувцас хэрэглэлийг тээвэрлэж явсан нь Бом Жесүс хөлөг онгоцны сэгнээс гарч ирсэн олдворуудаас харагдаж байна.

С.Дамдин

МАН:Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулна
МАН:Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.