“Хүннү малл”-ын зогсоол хүрэлцээгүй учраас иргэд явган хүний зам дээр машинаа тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
“Хүннү малл”-ын зогсоол хүрэлцээгүй учраас иргэд явган хүний зам дээр машинаа тавьжээ

“Хүннү малл”-ын зогсоол хүрэлцээгүй учраас иргэд явган хүний зам дээр машинаа тавьжээ

Монголчууд бид хагас зуун жилийн турш хүүхдийн баяр хэмээн тэмдэглэж байгаад сүүлд “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон орон даяараа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Өчигдөр бүх нийтээрээ амарч, хүн бүр хүүхэд багачуудаа баярлуулах гэж чадлаараа хичээж харагдсан. Хүүхэд бүр баяр хөөрөөр гэрэлтэж, аав ээж нь үр хүүхдээ дагуулаад зугаалж байлаа.

Энэ сайхан өдрийн талаар таагүй зүйл ярих нь онцгүй . Гэвч ярихгүй байж болохгүй нь. Манайхан баар цэнгээний газрыг борооны дараах мөөг шиг дэлгэрүүлчихсэн хэрнээ хүүхэд багачуудыгаа тоглуулах, амраах газруудад тун ч нарийн хандсан улс. Талбай, парк, үндэсний соёл амралтын хүрээлэн гээд хэдхэн газруудаар л хэмжигдэнэ. Тэдгээр нь жилийн жилд олны хөлд дарагдаж харагдах юм. Эдгээр дээр энэ жил нисэх явах замд шинээр байгуулагдсан “Хүннү малл”  нэмэгджээ.   Нэг ч гэсэн газар нэмэгдэж байгаа нь сайн хэрэг.

Гэвч өчигдөр “Хүннү малл”-ыг зорьсон хөл хөдөлгөөн хэдэн зуугаар хэмжигдэж замын түгжрэл асар их нэмэгдсэн. “Дайран дээр давс” гэгчээр дээр нь нэмэгдээд “Хүннү малл” дэлгүүрийн зогсоол хүрэлцээгүй учраас иргэд машинаа явган хүний зам дээр, замын хажуугийн хашлага дээр гарган тавьж байв. Тэгээд буухдаа урд хөршийнхөний хэдэн тэрбумын өртөгтэйгөөр тавьж өгсөн явган хүний замыг юу ч үгүй болгож, ховхолж, эвдэж хэмхэлж байлаа. Ингээд төсвийн мөнгө үргүй зардал болон хувирах нь тэр. Үүнд хэн буруутай вэ, буруутныг заавал тогтоох алба байхгүй. Гэхдээ ямар жилдээ ганц тохиох баярын өдрөөр нь хүүхдүүдээ баярлуулахаар яваа эцэг эхийг буруутгалтай нь биш дээ. Харин цаашдаа томоохон дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд үүргээ ухамсарлаж иймэрхүү баяр ёслолын үеэр ачаалал ихсэнэ гэдгийг тооцоолж, зогсоолын асуудлаа оновчтой шийдэж байх нь чухал юм.

Г.Болд

Zaluu.com

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана
“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.