Х.Баттулга амбицтай байх нь сайн хэрэг , гэхдээ тоо бодож чаддаг байх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 58 секунд
Х.Баттулга амбицтай байх нь сайн хэрэг , гэхдээ тоо бодож чаддаг байх хэрэгтэй

Х.Баттулга амбицтай байх нь сайн хэрэг , гэхдээ тоо бодож чаддаг байх хэрэгтэй

Василий Иванович гэх Орос нийтлэлчийн бичсэн тун сонирхолтой хоёр нийтлэлийг  та бүхэнд орчуулан хүргэж байсан билээ.  Сонирхолтой анализ бүхий түүний шинэхэн нийтлэлийг орчуулан толилуулж байна.


Цаг хугацаагаар аялуулдаг машин үнэхээр байдаг юм байна. Үүний нэг нь бол УБТЗ. Саяхан хятадын хилтэй залгадаг Замын-Үүд өртөө хүртэл галт тэргэнд суугаад өнгөрсөн зууны 50-иад оны үед зочлох шиг боллоо. Билет авах гэж нэг хүнээс гуйгаад, нөгөөдөх нь бас өөр хүнээс гуйгаад. Вагонд ороод бүүр хүүхэд нас руу буцаж очсон юм шиг боллоо. Дээр үеийн Ардчилсан Герман улсын вагон, нөхөөстэй, давхар давхар будагтай. Ганц шинэ зүйл нь гэвэл онгойдоггүй, шинээр  тохируулан хийсэн ваакум цонх байлаа. Бас цай, кофегоор хийж өгч байсан цаасан аяга.  Энэ аяга нь талсттай стакан, стаканы суурь гэх мэт орос маягийн цай уултын сайхан зүйлүүдийг алдагдуулах юм. Маш бүгчим байсан, бодвол өвөл хүйтэн байдаг байх. Тоостой хөнжил, бохир жорлон. Энэ дэлхийд иймэрхүү юм байдаг. Гэхдээ энэ чинь орос-монголын хамтарсан үйлдвэр. Оросууд бид бодит байдлын хариуцлагын талыг нь үүрэх ёстой. Энэ чинь бол бидний хамтын ажиллагааны манлайлагч байгууллага. Ингэж бодохоор сэтгэл өвдөх юм.


Эзэнт гүрний сэтгэлгээтэй Сталины хувьд УБТЗ нь ЗХУ-ын төмөр замын сүлжээний салшгүй хэсэг байсан. Үүнийг тодотгохын тулд “Улаанбаатарын төмөр зам” гэдэг нэр өгсөн. Монголын төмөр зам гэж биш. Казахстаны төмөр зам нь тэр үед Туркестан-Сибирийн төмөр замын нэг хэсэг байсан гэдгийг санах юм бол Монголын төмөр замд өгсөн нэр нь ойлгомжтой болно.
Дашрамд хэлэхэд, ЗХУ Албани улсын төмөр замыг барьж өгсөн боловч, хуурай газраар хиллэдэггүй учир тэр үйлдвэрт хувь эзэмших асуудлыг хэзээ ч тавьж байгаагүй. Монгол бол өөр хэрэг байжээ. Ийм ч учраас эзэмших хувиараа дамжуулж хянах бодлого явуулсан. Төмөр замаар дамжуулан хяналт тавих асуудал нь Хятадыг ч хүртэл хамарч байсан. Трансмонголын төмөр замыг барих нөхцөлийн нэг нь бол төмөр замын сүлжээний нэгдмэл асуудал байв. Хятадын Ерөнхий сайд Жоу Энлайгийн 1950 онд хийсэн айлчлалын үеээр шийдсэн. Сталин Жинин гэгч чухал зангилааны өртөө хүртэл зөвлөлтийн стандартын төмөр зам барихыг шаардсан. КВЖД-тэй адил. Эсвэл бас Чехословакийн Кошице-Ужгородын төмөр замтай адил.Социалист лагерийн хүрээнд нэгдсэн төмөр замын сүлжээтэй болох гэж.  Гэхдээ энэ санаа нь Хрущевын засаглалын сүүлийн үеээс замхарч эхлэсэн.


ЗХУ, БНХАУ харьцаа муудсан үед УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх ач холбогдол нь бараг алга болсон. Энэ нь зөвлөлтийн эдийн засгийн хэрэгцээг хангахад зориулагдсан дотоодын сүлжээн хөгжүүлэх хөшүүргэ болов. Жоншны дутагдалд орсон, Бор-Өндөрийн чиглэлд салаа зам барьсан. Зэсийн баяжмал хэрэгтэй болсон, Дарханыг Эрдэнэттэй хурдан холбосон. Фосфориттой холбоотой сайхан санаа гарч ирээд Хөвсгөл нуур хүртэл төмөр зам барих сонирхолтой байлаа. Гэхдээ социализм нь нурлаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Д.Сумъяабазар: “Зайсан хилл” гурван удаа зөрчил гаргасан тул тусгай зөвшөөрлийг нь цуцална
Д.Сумъяабазар: “Зайсан хилл” гурван удаа зөрчил гаргасан тул тусгай зөвшөөрлийг нь цуцална
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.