Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 1 секунд
Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна

Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны болон Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөл, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улс 1992 онд дөрөв дэх Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлснээр өдгөө 30 жил болж байна. Ингэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тогтоосон, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндсэн суурийг тавьсан юм. Хотын өмнө, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг бид орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр шийдвэрлэж ирлээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын өрхийн тоо 3.3 дахин өсөж, хоёр хүн тутмын нэг нь хотод амьдардаг болсон. Мөн хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 27.4 их наяд төгрөг болж, бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар 175,594 болж 11.3 дахин нэмэгдсэн байна.

Ийнхүү өдөр ирэх тусам хаяагаа тэлсээр буй Улаанбаатарыг иргэнд ээлтэй, инновац технологид суурилсан хөгжлийн төв болгон хөгжүүлэхийн төлөө НИТХ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай цаашид ч нягт хамтран ажиллана гэв.

Ж.Батбаясгалан: Иргэнээ төлөөлөх гүүр нь байж, хараат бусаар ажиллана

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тиймээс бид Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно.

Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл, шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгох үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад оногдож байна хэмээлээ.

Л.Ядамсүрэн: НИТХ хотын удирдлагатайгаа хамтран нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргаж чадсан

НИТХ-ын дарга асан Л.Ядамсүрэн:

-Одоогоос 30 жилийн өмнө монголчуудын амьдралд эрс өөрчлөлт гарсны нэг нь Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсан явдал. Түүнээс хойш гурван арван өнгөрсөн нь түүхийн хувьд богино мэт санагдавч, амжилт бүтээлээ харахад чамгүй хугацаа. НИТХ хотын удирдлагатайгаа хамтран олон зүйлийг өөрчлөн шинэчилж, нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргасанд баяртай байна. Цаашид ч хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэж, бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэж байна.

Рамачандран Павит: Улаанбаатарт найдвартай, хэмнэлттэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Рамачандран Павит:

-Азийн хөгжлийн банкны зүгээс 2012 оноос хойш Хотын захиргаа болон Засгийн газартай хамтраад гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх ажилд идэвхтэй хамтран ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна. Бид цаашид энэ чиглэлд хувийн хэвшилд хөрөнгө оруулах зорилгоор нийт 570 сая ам.долларын өртөгтэй “Улаанбаатар хотын ногоон байгууламж”, мөн оршин суугчдыг хямд орон сууцаар хангах хотын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх юм.

Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд найдвартай, хүртээмжтэй, хэмнэлттэй дэд бүтцийг бий болгох нь асар чухал. Тиймээс энэ чиглэлд хийх ажил, гаргах хүчин чармайлт бүрийг Азийн хөгжлийн банкны зүгээс дэмжсээр байх болно хэмээлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Орон орны эрчүүдийн гоо сайхны хэмжүүр
Орон орны эрчүүдийн гоо сайхны хэмжүүр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.