“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 440 сая төгрөгөөр "Лексус" автомашин худалдан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 440 сая төгрөгөөр “Лексус“ автомашин худалдан авчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 440 сая төгрөгөөр “Лексус“ автомашин худалдан авчээ

    Зах зээлийн үнээр 250-340 сая төгрөгөөр зарагдаж буй "Лексус" маркийн автомашиныг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 440 сая төгрөгөөр авсан тухай "Шилэн данс"-ндаа тэмдэглэжээ. Уг машиныг “Эрдэнэт үйлдвэрт” нийлүүлсэн байгууллага нь "Баганадант" ХХК байна.

Хэдийгээр хамгийн сүүлийн оны, тоноглогдсон "Лексус" маркийн автомашин 430 сая төгрөгийн ханштай байгаа ч төрийн байгууллага хэдэн айлыг орон сууцаар хангах, хэдэн цэцэрлэг барьчих хэмжээний их мөнгөөр ганцхан машин аван тансаглаж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагууд даруухан байх ёстой, төсвийн мөнгийг хайрладаг гамнадаг байх хэрэгтэй хэмээн уулзалт болгондоо шахуу цохон тэмдэглэдэг ч төрийн байгууллагад нь түүний үгийг үл тоон хамгийн үнэтэй, хамгийн тансаг машин худалдан авч төсвийн мөнгийг үрэн таран хийж байна. 

 

 

 

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.