Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга н.Батдэлгэр ээ. Таны нөгөө цонхоор өгсөн материал хууль бус,
хугацаа хэтэрсэн, албан ёсоор хүлээлцээгүй тиймээс хуулиа барина гээд байсан яав??? "Эрдэнэтийн иргэд ээ молиго модон хошного" болсон уу. Одоо цагт чинь хүн хүнээрээ байтугай хүүхэд чулуугаар тоглохоо байсан үе шүү.
Төрийн өмнөөс түмний сонголтыг зохицуулж байгаа хариуцлагатай хүн таны амнаас гарсан үг яасан амархан "агаар" болж байх юм бэ?
"Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно" гэж ардын сайхан үгээр хүмүүжээгүй "ардчилагч" юм байжээ та. Орон нутаг, улсын хувь заяа шийдсэн сонгуульд байтугай багахан ажил гүйцэтгэх тендерт ч тамгагүй, цонхоор шидснийг байтугай 5 минут хоцроод үүдээр орсныг ч авдаггүй санагдаад байх юм.
Сонгуулийн хорооны дарга та хэн нэгний "шатрын хүү" бус ард түмний итгэлийг чиглүүлэх асар өндөр хариуцлага хүлээгч гэдгээ ухамсарлахгүй байгаа бол наад ажлаа өг.
Төрийн албанаас ч даруйхан холд. Төр гэдэг чинь, ардчилал гэдэг чинь чиний ч юм биш, түмний юм, ардын олны сэтгэл, итгэлийн төлөөлөл байх учиртай юм. Батдэлгэр даргыг энэ ажлаас зайлуулья. Огцруулья. Дэмжиж байгаа нь түгээгээрэй.