Маргаашийн халз мэтгэлзээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түмэн олноо хүндэтгээд хүрэлцэн ирнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
Маргаашийн халз мэтгэлзээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түмэн олноо хүндэтгээд хүрэлцэн ирнэ

Маргаашийн халз мэтгэлзээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түмэн олноо хүндэтгээд хүрэлцэн ирнэ

 

нийтлэсэн Admin

metgelz

МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гишүүдийг халз мэтгэлзээнд дуудаад байгаа билээ. “Төр түмний халз мэтгэлзээн” сэдэвт энэхүү нэвтрүүлэг маргааш буюу 3 сарын 11-нд МҮОНТ-ээр шууд дамжуулан хүрэх юм. Одоогоор мэтгэлзээнд дуудагдсан төрийн гурван өндөрлөгөөс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түмэн олноо хүндэтгээд хүрэлцэн ирнэ хэмээсэн байна. Харин Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар ямар нэгэн хариу хэлээгүй байгаа бөгөөд харин УИХ-ын зарим гишүүд энэхүү мэтгэлзээнд оролцохоо мэдэгдээд байгаа юм. Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга болон О.Магнай, Б.Жаргалсайхан нар оролцохоо мэдэгдээд байна.

Энэхүү мэтгэлзээний тухай УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ “Бид ийм ярилцлагыг зөндөө хүсч байсан. Ирдэг хүн гэж нэг ч байгаагүй. Харин сүүлийн үед зурагтаар 25 жилийн өмнөх тэмцлийн үеийн дүрс бичлэг гарч байна билээ. Өнөөдрийн эрх баригчдыг гудамжны тэмцэгч байхад тэр үеийн эрх баригчид, Ерөнхий сайд нь хүрч ирээд л олон нийтийнхээ өмнө зурагтаар ярилцаж байсан байна билээ. Одоо ийм хүнийг өдрөөр дэн бариад хайсан ч олохгүй биз дээ. Миний бие төр, засгийн удирдлагыг ийм ярилцлагад олонтаа урин дуудаж байсны хувьд, олон нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд байсны хувьд, өнөөдрийн нийгмийн системд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн оролцоотой, тайван замын Үндсэн хуулийн хувьсгалд уриалж байгаагийнхаа хувьд, МҮОНРТ энэхүү ярилцлагыг хүндэтгэн үзэж цаг гаргаж өгсөн тул энэ ярилцлагад очих болно” хэмээсэн байана.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

Ард түмэн тэнэг биш, улстөрчид өө
Ард түмэн тэнэг биш, улстөрчид өө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.