"6,250 төгрөгөөр олборлож байгаа ажлыг Хятад компани 12,500 төгрөгөөр хийж байгаа нь хууль зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
“6,250 төгрөгөөр олборлож байгаа ажлыг Хятад компани 12,500 төгрөгөөр хийж байгаа нь хууль зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл“

“6,250 төгрөгөөр олборлож байгаа ажлыг Хятад компани 12,500 төгрөгөөр хийж байгаа нь хууль зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл“

Уул уурхайн инженер Б.Батболд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “TTJVCO” ХХК болон "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Манай улсад гадны харьяат компаниуд газар авч, "Эрдэнэс Тавантолгой" компани болон бусад орд газруудад эзэн суусан асуудал өрнөж байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захиарал болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “TTJVCO” ХХК-ныг шалгуулах тухай бичгийг АТГ-т хүргүүлж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 79 тоот албан бичигт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Энхболд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал нарт Тавантолгой нүүрсний ордын зүүн цанхын хэсэгт гэрээт олдворлолтоор ажиллаж байгаа “TTJVCO” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёдугаар сарын 28-ны өдөр дууссан гэж тусгасан байгаа. 

Иймд уг гэрээг дахин сунгах шаардлагагүйг мөн заасан. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Ганхуяг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан бичгээр өгсөн үүргийг зөрчиж тус компанитай байгуулсан гэрээгээ дахин шинээр сунгаж, Монгол Улсад ойролцоогоор 458 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна. 

Иймд гэрээг сунгасны улмаас "Эрдэнэс Тавантолгой" компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг хүргүүлж байна. Төрийн дээд байгууллагын шийдвэрийг зөрчиж “TTJVCO” ХХК-тай байгуулсан гэрээг хоёр жилээр сунгахдаа авлига авсан байж болзошгүй тул сайтар шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хичээнгүйлэн хүсэж байна. АТГ үүн дээр маш сайн ажиллах болов уу гэж бодож байна.

Манай улсын нэг компани нэг метр квадрат хөрсийг 6,250 төгрөгөөр олборлож байгаа. Гэвч “TTJVCO”ХХК нь манай улсад 12,500 төгрөгөөр хөрс хуулалтын ажил хийж байна. Хятад компани нэг дахин нугалсан үнээр ажил хийж байгаа нь хууль зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл юм" гэв. 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Ерөнхийлөгчөө хийсэн ажлын чинь цагаанаас хар нь их байна VIDEO
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Ерөнхийлөгчөө хийсэн ажлын чинь цагаанаас хар нь их байна VIDEO
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.