“Тавантолгой транс“-ын Дагвадорж нүүрсний сонсголд яагаад ирээгүй вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
“Тавантолгой транс“-ын Дагвадорж нүүрсний сонсголд яагаад ирээгүй вэ?

“Тавантолгой транс“-ын Дагвадорж нүүрсний сонсголд яагаад ирээгүй вэ?

Нүүрсний сонсголоор орон нутгийн жижиг Тавантолгой гэж нүүрсээр халгиж цалгисан газар, 570 маркийн машин, 300 сая төгрөг нэг хурган даргын буцалтгүй тусламж болдог тухай сонслоо. Энэ өрмийг хамж яваа хүн бол "Ажнай"-н Бат-Эрдэнэ. Түүнээс дутуугүй Тавантолгойн нүүрсээр баяжсан хүн бол Дагвадорж. "Тавантолгой транс"-ын Гүйцэтгэх захирлаар удаан ажилласан Д.Дагвадорж. Тэрбээр Ажнайгаас дутахгүй баян, хурдан морь сэлгэж унаж уясан Тод манлай уяач. Энэ сонсголд Д.Дагвадорж ирсэнгүй нь "давсгүй хоол" мэт байлаа. Үе үе цагдаад баригдаг, мултраад гараад ирдэг, хуулийн байгууллагыг спорт загаслал шиг болгоход хувь нэмэр болж явсан хүн дээ. Бас болоогүй Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үед төрийн одон хүртэж энгэр цоолсон. Түүнийг шагнуулахыг харсан хүмүүс "Одонтой баахан хулгайч нартай болсон юм биз дээ. Энэ Д.Дагвадоржийг аль 2006-2007 оноос одоог хүртэл барилаа, тавилаа гээд спорт загасчлал юм уу, хаашаа юм. Одоо бас сугарч мултраад гараад ирэх үү? Эсвэл ингэж их хэлмэгдэн баригддаг хүн үү? Лав л 100 саяар хурдан морь авахдаа гар татдаггүй, Тод манлай уяач шүү дээ" гэж байсан билээ.

Эмэгтэй үхрүүд эртнээс бодож санаж явсан хүслээ гүйцэлдүүлэх магадлал өндөр байна
Эмэгтэй үхрүүд эртнээс бодож санаж явсан хүслээ гүйцэлдүүлэх магадлал өндөр байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.