Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна

Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна

Манай улс БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” хэмээх журмын боловсруулж, өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж эхэлсэн.

Энэхүү “шуурхай экспорт-ыг даган Таван-толгойн нүүрст ашиг сонирхолтой албан тушаалтнуудын өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд гарч эхэлснийг нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцэж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн ч хариуг өгөлгүй өдрийг хүрч шийдвэрлэж өгөхгүй байгаа учир нүүрс тээврийн жолооч нар ажил хаялт зарлан, жагсаал цуглаан хийж буй. 

Тэд энэ сарын 16-ны өдөр /2020.09.16/ сануулах ажил хаялт зарласан. Харин өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой" уурхайгаас хоёр дахь км-т 82 жолооч нар ажил хаялт, суулт зарлаад байна.

Тээврийн хөлс нэмэгдчихээд байхад цалин нь 1000 юаньд хүргэхгүй байгааг жолооч нар эсэргүүцэж тээврийн компаниудыг цалингаа нэмэхийг шаардаж үргэлжлүүлэн ажил хаяна гэдгээ мэдэгдэж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд жолооч нар амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд, цалин орлогоороо хохирсоор байгааг анхаарах хүнгүй байдаг. Тийм учраас төр төлөөлж бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилж өгөхийг жолооч нар шаардсаар байгаа юм. 

 

 IELTS-н шалгалт өгч амьдралдаа хувьсал хийгээрэй!
IELTS-н шалгалт өгч амьдралдаа хувьсал хийгээрэй!
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.