Цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 57 секунд
Цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ

Цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ

УНТЭ-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна. Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм байна. 

 

 

Arslan.mn

 УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий: 

УНТЭ нь 26 төрөлжсөн мэргэжлийн, үүний дотор 15 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг бөгөөд ЦССҮТ-ийн нийлүүлдэг нийт цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг. Насанд хүрэгчдийн цусны хавдрын ба хавдрын бус эмгэгүүд, элэг бөөр, үе шилжүүлэн суулгах, эд эрхтэн тайрах зэрэг цар хүрээ ихтэй мэс засал, хоол боловсруулах замын халдвар, цус алдалт зэрэг яаралтай тусламж болон архаг өвчтөний төгсгөлийн шатны олон эрхтэний дутагдлын үед цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өвчтөний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах гол эмчилгээний аргуудын нэг болдог. 
Дэлхий нийтийг нөмрөөд буй аюулт цар тахлын үед цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид байгууллагын нийт ажилчидыг уриалж тус аяныг зохион байгуулж байна. Цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах, цар тахлын онцгой үед үүсч болох хомсдлоос сэргийлэх, иргэдийг цусаа бэлэглэх үйлсэд уриалах, авлагагүй байнгын донорын тоог нэмэгдүүлэхэд тус аяны зорилго оршиж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УНТЭ, ЦССҮТ нь хамгааллыг чанд сахиж ажиллаж байна. 

 

 

Arslan.mn

ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр: 

ДЭМБ-аас халдварын аливаа эрсдэлгүй цусаар хангах үндсэн боломжийн нэг нь 100 хувь сайн дурын авлагагүй донороос цус цуглуулах гэж үздэг. Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн хамт олон бидний ажлыг дэмжиж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхааран тус аяныг эхлүүлсэнд баяртай байна. Дэлхий дахиныг хамарсан Covid-19 цар тахлын улмаас цусны доноруудын тоо цөөрсөн хэдий ч бид цус цусан бүтээгдэхүүний нөөцийг хэвийн хадгалах тал дээр анхаарч ажиллаж байна. УНТЭ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа уг аянд олон байгууллагууд нэгдэж, цусны нөөцийг бүрдүүлэх нь дамжиггүй. Нэг хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний алтан амийг аврах боломжтой бөгөөд эрэгтэй хүн гурван сардаа нэг удаа, эмэгтэй хүн дөрвөн сард нэг удаа цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдаг. 

 

 

Arslan.mn

Хэрэв та цусаа хандивлахаар шийдсэн бол дараах зүйлийг анхаараарай. Үүнд 

•    Урьд өдөр нь сайн унтаж амрах
•    Хувийн ариун цэвэр сайн сахих
•    Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
•    Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
•    Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэх хэрэгтэй. 

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

Их хотын залуусын корсет шоу болно
Их хотын залуусын корсет шоу болно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.