Дуулианы эзэн Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Дуулианы эзэн Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Дуулианы эзэн Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ

 

Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өчигдрөөс гарч эхэллээ.    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өчигдөр  түүний өрөөнд үзлэг нэгжлэг хийж, зарим зүйлийг битүүмжилжээ.  Мөн тус газрын санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийн өрөө болон компьютерт үзлэг хийсэн хэмээн албаны эх сурвалж хэлж байна. Гэсэн хэдий ч Б.Пүрэвдоржийг цагдан хориогүй гадуур байцааж байгаа гэх мэдээлэл байна.

ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж гэгч хэн бэ. Энэ хүн дарга болсны дараа түүний тухай таагүй олон мэдээлэл гарч байсан юм. 

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн үеэр “Баруун монгол интернэйшнл” ХХК -ийн гүйцэтгэх захирал болон Ховд аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан, одоо Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа Б.Пүрэвдоржтой холбоотой 350 сая төгрөгийн хэрэг яригдаж, түүнийг “Аймаг хөгжүүлэх сан”-аас Мах боловсруулах үйлдвэр барихаар компанийн нэр дээрээ 350 сая төгрөгийн зээл авсан махны үйлдвэрээ бариагүй тухай яригдаж байсан. Тэр үед Б.Пүрэвдорж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн байсан ба бараг л “намайг ор үндэсгүй гүтгэж байна” хэмээн Ховдчуудад мэдэгдэн “матрын нулимс” унагах дөхөж байсансан. Тэгвэл түүний энэ луйврын үйлдэл үнэн болохыг Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа өөрийн биеэр нотлон хэллээ. Тэрээр хэлэхдээ “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвдорж “Мах боловсруулах үйлдвэр” барих нэрийдлээр “Аймаг хөгжүүлэх сан”-аас 350.0 сая төгрөг аваад зогсохгүй, ХААХҮЯ /хуучин нэрээр/ -аас нэмж 400.0 сая төгрөг авсан боловч махны үйлдвэрийн сураг чимээ өдийг хүртэл таг чиг байгаа гэнэ.  Б.Пүрэвдоржийг махны үйлдвэр барих нэрээр зээл авсны дараахан шинэ land 200 авто машин худалдаж авсан тухай Ховдынхон ам уралдан ярьдаг юм билээ гэсэн мэдээлэл 2012 онд газар авч байсан.

Times.mn

 

 

Р.Бурмаа сайдыг халз мэтгэлцээнд дуудна
Р.Бурмаа сайдыг халз мэтгэлцээнд дуудна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.