АТГ-аас Нийтлэлч Баабарт ил захидал хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 40 секунд
АТГ-аас Нийтлэлч Баабарт ил захидал хүргүүлжээ

АТГ-аас Нийтлэлч Баабарт ил захидал хүргүүлжээ

 

baabar

Нийтлэлч Баабарт АТГ-аас ил захиадал илгээсэн байна. Ингээд захидалыг бүрэн эхээр нь хүргэж байна.


 “Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хээл хахууль өгөх, хээл хахууль зуучлах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, мөнгө угаах гэсэн 10 төрлийн гэмт хэрэгт харьяаллын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг. 

Тус газрын эрүүгийн хэргийн судалгаагаар сүүлийн 5 жилд буюу 2010-2014 оны хугацаанд авлига, албан тушаалын 864 (давхардсан тоогоор) гэмт хэргийг шалгажээ. Үүнээс аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг 64, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг 21 буюу нийт 85 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. 

Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2007 оны 9 дүгээр сараас хуулийн дагуу эхэлсэн бөгөөд Таны нийтлэлд бичсэнчлэн “өнгөрсөн богино хугацаа” гэдгийг бид сүүлийн 5 жилийн байдлаар тооцож, албан ёсны, үнэн бодит, үндэслэл бүхий тоо баримтын заримыг энэхүү ил захидлаар харуулж байна. Авлигатай тэмцэх газар олон нийтийн санал бодолд ямагт хүндэтгэлтэй хандаж, тэдний зүгээс ирэх эрүүл шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусган хэрэгжүүлдэг билээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаарх албан ёсны тоо баримтыг Авлигатай тэмцэх газраас авах бүрэн боломжтой бөгөөд энэ нь бодитой, үнэн зөв, хэзээд нээлттэй байх болно”

 


 

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Охидыг зэрлэгээр хөнөөсөн жинхэнэ хэрэгтний мэдээллийг 50 саяар зарна гэжээ
Охидыг зэрлэгээр хөнөөсөн жинхэнэ хэрэгтний мэдээллийг 50 саяар зарна гэжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.