Х.Баттулга Л.Элдэв-Очиртой нэг тойрогт таарсан нь тохиолдлын хэрэг биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
 Х.Баттулга Л.Элдэв-Очиртой нэг тойрогт таарсан нь тохиолдлын хэрэг биш

Х.Баттулга Л.Элдэв-Очиртой нэг тойрогт таарсан нь тохиолдлын хэрэг биш

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорхой боллоо. УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга АН-аас гарч, УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдаж буй Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намд элсэхээр төлөвлөж, тэр бүү хэл хэд хэдэн удаагийн биечлэн уулзаж байсан ч эцсийн мөчид уг шийдвэрээсээ буцаж, намаасаа нэр дэвшихээр болсон.
 
Тэр дундаа  УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт АН-аас УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга, МАН-аас "М-Си-Эс" группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, МАН-ын бага хурлын гишүүн Л.Элдэв-Очир нар хоорондоо өрсөлдөхөөр болсон нь олны анхаарлыг татаж буй юм. Тэгвэл Баянхонгор аймагт сүүлийн 2 жил суурьшиж, амьдарсан "М-Си-Эс"-ын захиралтай Х.Баттулга таарсан нь тохиолдлын хэрэг биш аж.
 
Тодруулбал МАН-ын бага хурлын шийдвэр гарах хүртэл Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт нэр дэвшихээр яригдаж байсан гэнэ. МАН-ын бага хурлын албан ёсны шийдвэр гармагц, намайг Л.Элдэв-Очиртой тааруулчих гэж хүссэн байна. Ийнхүү "М-Си-Эс"-ын захирлуудаас хамгийн харизм сайтай гэгддэг Л.Элдэв-Очирын улс төрд орох зорилгыг Х.Баттулга үгүй хийхээр шийдсэн бололтой.
 
П.Мандах 
Эх сурвалж: sonin.mn
 
Поп хатагтайн олноос нуугдаж, автобусаар зорчсон таагүй дурсамж
Поп хатагтайн олноос нуугдаж, автобусаар зорчсон таагүй дурсамж
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.