Бор дарсанд орсон мисс Ч.Чулуун-Эрдэнэ угаартаж нас барсан гэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
Бор дарсанд орсон мисс Ч.Чулуун-Эрдэнэ угаартаж нас барсан гэв үү

Бор дарсанд орсон мисс Ч.Чулуун-Эрдэнэ угаартаж нас барсан гэв үү

chulunerdeneАрван жилийн жаахан охин байхдаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд орж тэргүүн байр эзлэн хотын хөдөө гэгддэг байсан Яармагийнханаа баярлуулан “Оготны нүхэнд нуугдсан сувд” хэмээн нэрлэгдэж явсан мисс бол Ч.Чулуун-Эрдэнэ. Тэрбээр мисс болсныхоо дараахан боксчин Н.Баярсайхантай ханилан, өөрт нь хайр сэтгэлээ зарлаж явсан залуусын сэтгэлд гуниг хуруулсан бүсгүй. Тэргүүн миссээр шалгарч тухайн жилийнхээ “Оны алдартан” өргөмжлөл хүртэхдээ Ерөнхийлөгчийн өрөөний үүдэнд Олимпийн хүрэл медальт, боксчин Н.Баярсайхантай анх уулзсанаар хайр сэтгэлийн түүхээ эхлүүлсэн гээд олон сайхан дурсамж энэ бүсгүйд байлаа.

Боксчин залуутай ханилаад хоёр ихэр хүүхдийн ээж болсон мисс бүсгүй нэг л өдөр орон гэрээ орхин шүүгч залуутай сууж, Ховд нутгийн зүг явсан гэх дуулиан шуугиан хэсэгтээ л тарж байсан. Гэвч өдрийн од шиг ховорхон сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг Монголын тэргүүн мисс бүсгүйн шинэ амьдрал дахиад л бүтэлгүйтэж, тэрбээр буцаж ирсэн аж. Харамсалтай нь хоёр ч амьдрал зохиогоод бүтээгүй бүсгүй сэтгэл санаагаар унаж, бор дарс хүртэх болсноор барахгүй баяр тэмдэглэж байхдаа угаартаж нас барсан гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч эхэллээ. Одоогоор уг асуудал үнэн эсэх нь тодорхойгүй байгаа ч, хэвлэлийнхэн мисс бүсгүйтэй холбоотой энэхүү мэдээллийг олонд дэлгэх болжээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүллээ
Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.