"Зууны тулаан" дахин явагдаж магадгүй Мэдээний эх сурвалж: http://time.mn/62926
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
“Зууны тулаан“ дахин явагдаж магадгүй  Мэдээний эх сурвалж: http://time.mn/62926

“Зууны тулаан“ дахин явагдаж магадгүй Мэдээний эх сурвалж: http://time.mn/62926

 

“Зууны тулаан”-ы гол дүр Флойд Мэйвидер, Мэнни Пакьяо нар дахин рингэнд гарах уу гэсэн асуулт цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хуудсуудаар бичигдэж эхэллээ. Хоёр боксчны тоглолт багагүй шүүмжлэл дагуулсан тул Мэйвидер дахин Мэннитэй хүч үзэхэд бэлэн гэж төрсөн дүүгээрээ дамжуулан мэдэгдсэн гэнэ. Энэ хоёр боксчны тоглолт өнгөрсөн бямба гарагт явагдаж Флойдын ялалтаар өндөрлөсөн билээ. Хэдийгээр Мэнни Пакьяо довтолж тоглосон ч Флойд Мэйвидер хамгаалж, өрсөлдөгчөөсөө илүү оноо аван 12 раундын дараа ялалт байгуулсан юм. Тэгвэл нийгмийн сүлжээнд Мэнниг ялах байсан гэх хандлага давамгайлж байгаагаас Флойд Мэйвидер дахин тоглоход буруудах зүйлгүй гэж мэдэгдсэн байна. Мэннигийн туслах ч тулааныг дахин зарлавал татгалзахгүй гэжээ.

Т.Бат

Эх сурвалж: Time.mn

 

Бороо орно
Бороо орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.