МОХ улс төрчдийн хар, цагаан жагсаалтыг эсэргүүцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
МОХ улс төрчдийн хар, цагаан жагсаалтыг эсэргүүцлээ

МОХ улс төрчдийн хар, цагаан жагсаалтыг эсэргүүцлээ

 

Монголын оюутны холбооны зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МЗХ-той цаашид хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Тус холбооны үзэж байгаагаар энэ сарын 28-ны өдөр болж өнгөрсөн ҮЗЗ-ийн анхдугаар хуралдааны үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Монгол улсын үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчин, улс төрийн гурван намын төлөөллийг холбооныхоо дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Тодруулбал,  МАХН-аас 25-29 насанд  Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар ,  АН-аас 30-34 насанд  ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, 35-39 насанд  МАН-ын төлөөлөл Н.Цэрэнбат  нарыг  тус тус дэд ерөнхийлөгчөөр сонгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа аж.

Мөн МОХ улс төрчдийн хар ба цагаан жагсаалт гаргах тухай асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж, “Улс төрч хийгээд жирийн иргэний гэм буруутайг зөвхөн шүүхээр тогтоох ёстой. Шүүхээс тогтоогдоогүй бол хүний гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлах нь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал” хэмээн мэдэгдлээ.

МОХ-ын ерөнхийлөгч Д.Батбаяр “МЗХ-ны хууль бус үйл ажиллагаанд манай холбоо цаашид оролцохгүй. Оюутнуудыг улс төрийн үзэл бодлын зэвсэг болгохгүй байх үндсэн зарчмаа баримтлан ажиллах болно. Тиймээс би тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа өнөөдрөөс эхлэн хашихгүй ” гэдгээ мөн дуулгасан юм.

PHOTONEWS.MN

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКААР ОЛГОНО
ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКААР ОЛГОНО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.