Хүүхдийн баяраар “Галт чулууны нууц”-ыг тайлна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
 Хүүхдийн баяраар “Галт чулууны нууц”-ыг тайлна

Хүүхдийн баяраар “Галт чулууны нууц”-ыг тайлна

Улаанбаатар хотын Хүүхдийн театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хмагаалах өдөрт зориулан “Галт чулууны нууц” хөгжимт жүжгийг маргааш УБ паласын концертын их танхимд болно. 
 
Жүжгийн зохиолч найруулагчаар “Гэгээн муза” наадмын “Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагч” МУСТА Б.Хишигзаяа, тайзны зураачаар Б.Лхагвадорж зэрэг шилдэг уран бүтээлчид ажиллаж байна.
 
Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжиг эхэлдэг. Ногун найз Инжир болон Бөөдий, Өдийхөн, Маази зэрэг ойн амьтдын хамтаар галт чулууг буцаан олж авч, хамгаалахаар тэмцэх юм.
 
Хүүхдүүд зурагтаар харж, номноос уншиж байсан баатруудтайгаа уулзаж, хамтдаа дуулж бүжиглэх ховорхон боломж ийнхүү тохиож байна.
Тасалбар 25 болон 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбар бүрт Ногун комикс болон олон төрлийн амттанаар дүүрэн бэлэгтэй. Мөн азтай хүүхдэд өхөөрдөм хөөрхөн гөлөг, бүжин бэлэглэх аж.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Францын телевизийг Оросоос хакердсан гэв
Францын телевизийг Оросоос хакердсан гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.