АМГТГ-ынхан Төв аймгийн Засаг даргатай хуйвалдан лиценз олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
АМГТГ-ынхан Төв аймгийн Засаг даргатай хуйвалдан лиценз олгожээ

АМГТГ-ынхан Төв аймгийн Засаг даргатай хуйвалдан лиценз олгожээ

Ашигт малтмал, газрын тосны газрыг тойрсон маргаан олон байдаг бөгөөд энэ айлын хууль бус үйлдлийг удаа дараа мэдээлж л байдаг. Арга ч үгүй, Ашигт малтмал, газрын тосны газар Монгол Улсын хэмжээнд хайгуул болон олборлолтын лиценз олгодог, хянадаг учраас бүх аймагт хүрч ажилладаг юм. Харин энэ удаад Ашигт малтмал газрын тосны газрынхан нийслэлтэй хаяа хатган орших Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатартай хамтран хууль бус лиценз олгосон ээлжит луйвар нь олонд ил болжээ.

Тодотговол, тэд хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хайрга, дайрга, элс олборлох нэрээр “Олз газар” компанид тусгай зөвшөөрөл олгосон нь ил болоод байна. Уг нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол газрын ховор элемент илэрсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хориотой байдаг. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэр бүхий албан тушаалтан Төв аймгийн Засаг даргатай хамтран “Олз газар” компанид лиценз өгчээ. Тус компанийн хайгуулын лицензийн эзэмшиж буй Төв аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” хэмээх газарт 1970-1978 оны хооронд хоёр удаа геологийн хайгуул хийгдэж газрын ховор элементтэй болохыг нь тогтоон баталжээ.

Харин “Олз газар” компани хайгуулын тусгай зөвшөөрлөө 2018 онд гаргуулж авсан бол “газрын ховор элементгүй гэх дүгнэлтийг лиценз олгосноос хоёр жилийн дараа буюу 2020 оны тавдугаар сард гарсан нь баримтаар нотлогддог юм.

Уг нь Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар эрх үүргийнхээ хүрээнд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст цахимаар өргөдөл илгээж лиценз олгох газарт ховор элемент буй эсэхийг нягтлах ёстой байсан ч энэ ажлаа хэргээр хийгээгүй. Мөн АМГТГ-ын тухайн үеийн дарга ч энэ тал дээр анхаарал тавиагүй буюу анхаарсан ч ямар нэгэн байдлаар хуйвалдсан ч байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Улмаар аймгийн болон сумын ИТХ-ыг төөрөгдөлд оруулж “Олз газар” компанид хууль бусаар лиценз гаргуулсан гэдгийг эх сурвалжууд нотолж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол Улаанбаатар хотоос 95 км, аймгийн төвөөс 130 км зайтай газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гэжээ. Хамгийн гол нь энэхүү хууль бус ажиллагааг зогсоохын тулд нэр бүхий төрийн бус байгууллагаас Ерөнхий сайд, УЕПГ, МХЕГ, АТГ, УУХҮ-ийн сайд, АМГТГ-т гомдол гаргасан боловч арга хэмжээ авалгүй, асуудлыг нуун дарагдуулсан аж. Мөнхүү Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх “Олз газар” компани болон Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар нарт хэрэг үүсгэсэн атлаа тодорхой шийдвэр гаргалгүй хоёр дахь жилийнхээ нүүр үзэж байна. Хууль тогтоомжийг уландаа гишгэсэн төрийн түшээдийг шалгаж, хариуцлага тооцохгүй бол газрын хэвлийн баялаг цөөн хэдэн хүний өмч болоод дууслаа. О.Мөнхбаатар даргын хувьд удаа дараа хууль бус алдаа гаргадаг. Тэрбээр 2018 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа энэхүү лицензыг өгөх ажиллагаанд оролцсон байдаг юм. Хамгийн сүүлд гэхэд Баянчандмань сумын Засаг даргыг ял эдлээд гарч ирэхэд нь албан тушаалыг хадгалж байгаад шууд томилсон гэх мэт дурдаад байвал олон зүйл бий.

Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”
Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.