Лидерийн хомсдолд орсон салбар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 10 секунд
Лидерийн хомсдолд орсон салбар

Лидерийн хомсдолд орсон салбар

Аливаа улс орны хөгжлийн үндэс нь эрүүл биетэй саруул ухаантай хүмүүн бөгөөд үүнийг хөдөлгөгч хүч нь эрүүл мэндийн салбарын бодлого гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой зүйл юм.

Гэвч өнөөдөр эмнэлгийн үйлчилгээ төдийлөн хүмүүсийн санасан түвшинд хүрч үйлчлэхгүй байгааг дээр дооргүй шүүмжилдэг ч дорвитой алхам хийхгүй байгаа билээ үүний нэг илрэл нь өвчилсөн, мөнгөгүй, ажилгүй, тэтгэвэрт байгаа хүн хэвтэж эмчлүүлэхэд чирэгдэл хүндрэл ихтэй олон хоног, заримдаа сар шахам хоног хүлээдэг, шинжилгээ хийлгэх гэж хугацаа алддаг. Танил тал ихтэй, мөнгөтэй хүн түвэггүй хэвтээд авдаг талаар хүн бүхэн л ярьдаг ч нэг зүйтэй алхам хийхгүй байгаа.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт урьд хожид үзэгдээгүй сонин тохиолдлууд ар араасаа хөвөрч байна.

Одоо болтол Эрүүл мэнд, спортын сайдаа томилохгүй, цаашид ч томилох шинж алга.

Сүүлийн таван жил гараагүй байсан халдварт улаан бурхан өвчин тархаж олон хүүхэд эндсэн харамсалтай үйл явдлууд гарч байна.

Эрүүл мэнд, спортын яамны харьяа үндэсний төвийн зарим эмнэлгүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа зарим эмнэлгүүд одоо болтол даргагүй үүрэг гүйцэтгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.

Эрх барьж буй Ардчилсан намд С.Ламбаа, Монгол ардын хувьсгалт намд Л.Жамбалжав, Ц.Лхагвасүрэн зэрэг тэтгэврийн насанд хүрсэн боловсон хүчин л байна гээд бодоход бас л харамсмаар.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2004 онд ерөнхий сайд байхад сэтгүүлч хүнийг эрүүл мэндийн салбарт сайдаар томилогдон ирсэн үеэс л эхлэн энэ салбарын бодлого алдагдаж эхэлсэн гэхэд хэлсдэхгүй. Үүнээс хойш эрүүл мэндийн салбарт 2016 он хүртэл 12 жилийн хугацаанд 10 сайд томилогдон ирж, дөрвөн жил алба хашиж, бодлогоо томьёолж тогтвортой хэрэгжүүлсэн засгийн газрын гишүүн нэг ч гараагүй. Эмнэлгийн халаа сэлгээ өнөө хэр дуусаагүй л байна. Нийслэлийн зарим эмнэлгүүдэд намын гишүүнчлэлтэй, иргэдийн хурлын төлөөлөгч, тэтгэвэрт гарсан хүмүүс дарга хийгээд явж л байна энэ чинь одоо юу болж байнаа.

Саяхан батлагдсан эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг эрүүл мэндийн салбарын бус хүмүүс боловсруулж, батлуулсан нь энэ хууль хэрэгжих боломж багатай олон цоорхой дагуулсан нь яах аргагүй мэргэжлийн сайдгүй, эрүүл мэндийн салбараас бэлтгэгдсэн УИХ-н гишүүд байхгүй байгаатай холбоотой байлаа. Саяхан зурагтаар нэгэн эмч залуу эрүүл мэндийн сайдыг яагаад хурдан томилж болдоггүй юм, нам харгалзахгүй эрүүл мэндийн салбарт танигдсан УИХ-н гишүүн асан, хүний их эмч Д.Очирбат гэж хүнийг яагаад томилж болдоггүй юм гэж учраа мэдэхгүй ярьж гарав.

Өнөөдөр эмнэлгийн дарга болох гэж эмч нар мэргэжлээ дээшлүүлэх бус нам, мөнгө, танил тал зэрэг авилгалын аргаар удирдах албан тушаалд очих сонирхол энэ салбарын дон болоод байна. Улстөрийн хүчнээс хамааралгүй эмнэлгийн удирдлагаа томилж чадахаа байсан Монгол улсад 2010 онд А1 N1-ын халдвар дэгдэх үед мэргэжлийн бус сайдын толгойг бүр  эргүүлж байгаад их үнэтэй авсан вакцинаа өвчлөөд дархлаа тогтчихсон  хүндээ хийлгэчих  шиг. Энэ мэтийн холион бантан захаас аван.  Энэ бүхэн  эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж дампууралд орсны шинж биш гэжүү.

Эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан мэргэжлийн бус сайдууд Т.Ганди, С.Ламбаа, С.Шийлэгдамба нарын улс төрчдөөр төгсгөл болох цаг нь болсон, ард олон ч  эрүүл мэндээрээ  тоглуулж дууслаа, салбарын бодлого ч алдагдаж гүйцлээ,  хүн хийж чаддаг ажлаа л хийх нь бүхнээс чухал. Энэ салбар бол үндсэндээ мэргэжлийн бус хүнээр жолоодуулсан нисэх онгоц л болж хувирсан. Өнөөдөр манай улс нэг хүнд ноогдох орны тоо, эмч мэргэжилтнээрээ, хувийн хэвшлийн болон улсын эмнэлгүүдийн данхайсан бүтцээрээ дэлхийд эхний байранд орж байгаа хэрнээ хүмүүс яагаад эмнэлгийн үйлчилгээ шуурхай, найдвартай авч чадахгүй байгаа нь эрүүл мэндийн салбарыг удирдаж чадах сайдын хомсдол нүүрлэсэнд гол учир нь оршиж байна. Эрүүл мэндийн салбарын удирдлага гэдэг нь анагаах ухааны бие даасан салбар шинжлэх ухаан гэж үздэг.

Нэгэн учир мэдэх ахмад эмч ингэж өгүүлж байв: Социолизмийн  үед эрүүл мэндийн сайд, орлогч сайд нарыг томиолохдоо хөдөө, хотгүй эмнэлгийн үйлчилгээнд дарга хийж байсан хүмүүсийг сонгож томилдог байсан гэдэг.  Тэр үеийн эмч нарыг сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт ирж байхад буюу 1960 -аад оны үед хөдөө сумдын малчин эхчүүдийн 30-50 хувь  нь л эмнэлэгт төрж байсан юм. Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан ажил улс орон даяар хүчтэй өрнөж сумдын эмнэлгүүдийг машин унаатай болгосноор удалгүй эхчүүдийг 100 хувь эмнэлэгт төрүүлж төрөхийн хүндрэл эхийн ба нялхсын эндэгдлийг  бууруулж цэвэр өсөлт эрс нэмэгдэж халдварт өвчний гаралт ч  буурч тэмбүү өвчин бараг устах тийшээ хандаж  билээ. Эрүүл мэндийн байгууллагын ажил сайн байсан тэр үед сайдууд нь эмнэлгийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан даа. Г.Туваан, Б.Дэмбэрэл,  С.Шаадай, Д.Ням-Осор нарын үед хүн амын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт урьд хожид үзэгдээгүй амжилтад хүрсэнийг түүх гэрчилнэ. Дээрх нэр бүхий хүмүүс бүгд л эрүүл мэндийн салбарын тогоонд чанагдсан хүмүүс байв.

Цаашид эрүүл мэндийн салбарт нийгэмд танигдаж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрд байр сууриа эзэлсэн тийм л эмч нар эрүүл мэндийн салбарын салангад санхүүжилт, дэд бүтцийг нэгтгэх бодлого тодорхойлох ажил хийх замаар эмнэлгийн үйлчилгээг цаг үеийн эрэлтэд нийцүүлэх боломжтой билээ.

Эх сурвалж: Tumen.mn

Д.Оюунхорол: Жирийн иргэнээсээ авахуулаад Засгийн газар хүртэл өрийн сүлжээнд ороод байна
Д.Оюунхорол: Жирийн иргэнээсээ авахуулаад Засгийн газар хүртэл өрийн сүлжээнд ороод байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.