Төрийн албаны орон тоог цөөлөх үү, урсгал зардалаа танах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 2 секунд
Төрийн албаны орон тоог цөөлөх үү, урсгал зардалаа танах уу

Төрийн албаны орон тоог цөөлөх үү, урсгал зардалаа танах уу

Ч.Сайханбилэгийн Засгийн газар төрийн албаны цомхотголоо эхлүүлээд байна. Урьдчилан тооцоолж,  чиглэл болгосноор 345 хүнийг цөөлнө гэсэн.  Мөн 2012 оноос хойш яамдын дэргэд шинээр байгуулагдсан сан, төвүүдийг татан буулгахаар болсон. Нийтдээ 580 ажлын байр цомхотгоно гэсэн үг. Гэхдээ одоогийн яригдаж байгаагаар 15 яам, 19 агентлагийн хэмжээнд ойролцоогоор 700 ажлын байр сулрах төлөвтэй.

Ажлын байрыг ийнхүү цөлөх үү, эсвэл урсгал зардлуудаа танах уу гэсэн тээнэгзээ, сөргүүлсэн байр сууриа ч зарим албан тушаалтнууд  илэрхийлж байна. Төрийн албаны зөвлөлийнхөн болохоор тийм  олноор нь цөөлөх хэрэггүй гэж байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд цомхотголын чимээнээр зарим яам, агентлагт хууль бусаар хүнээ халж сольсон тохиолдол ч гарчээ. Гадаад харилцааны яамны 40 орчим орон тоог өм цөм танаад байна. Ардчилсан намын сайд намынхаа гишүүдийг халлаа гэсэн намчирхал бүхий гомдол дэгдэж эхлэв. Мөн МАН-аас томилогдсон сайд нар ч АН-ын дарга нарын урьд нь хоморголон халж байсан “туршлагыг” хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа нуухгүй байна. 

Яамдад гол томилгоо хийдэг хүн нь Төрийн нарийн бичгийн дарга нар. Гэтэл энэ албан тушаалтнууд нь бүрэн жигдрээгүй байгаа. Одоогоор долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах захиалга Төрийн албаны зөвлөл ирээд байна. Үндсэндээ арваад яамных нь Төрийн нарийн бичгийн дарга нар албан ёсных болж албажаагүй  байгаа ажээ. Иймээс яаран томилгоо хийхгүй байхыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт санал болгоод байна. 

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Эрчим хүчний салбар ганц шувуунд дээрэлхүүлэхгүй
Эрчим хүчний салбар ганц шувуунд дээрэлхүүлэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.