Оросын цэргийн баазыг зайлуулахыг АНУ Вьетнамаас шаардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
Оросын цэргийн баазыг зайлуулахыг АНУ Вьетнамаас шаардлаа

Оросын цэргийн баазыг зайлуулахыг АНУ Вьетнамаас шаардлаа

Оросын агаарын цэргийн нисэх хүчин Ази-Номхондалайн бүс нутагт идэвхжиж байгаатай холбогдуулан оросын бөмбөгдөгчдийг цэнэглэх зориулалт бүхий Камрань дахь цэргийн баазыг хаахыг АНУ Вьетнамаас шаардлаа хэмээн Le Figaro-д мэдээлжээ.

Пентагоны нэгэн нэр нь тодорхой бус төлөөлөгч францын хэвлэлд ярилцлага өгөхдөө вьетнамчуудыг эрхийг Вашингтон хүндэтгэж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд гэвч тухайн бүс нутагт дарамт үүсгэж болзошгүй Камрань дахь цэргийн баазыг ашиглахгүй байх нь зүйтэй гэж өгүүлсэн байна.

Номхондалайн бүс нутаг дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч, генерал Винсент Бруксийн мэдэгдсэнээр, Орос улс стратегийн чухал хэсгүүд,ялангуяа америкийн цэргийн том бааз байрладаг Гуам арал дээгүүр “өдөөн хатгасан” нислэгүүд үйлдэж байна гэжээ.

Асуудлын энэхүү нөхцөл байдал Вьетнамыг ацан шалаанд оруулаад байгаа аж: нэг талаас, “хүчирхэг хөрш” Хятадаас хамгаалахын тулд Вьетнам АНУ-тай харилцаа холбоогоо улам бэхжүүлэхийг хүсч байгаа, нөгөө талаас, эрчим хүч болон батлан хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажилладаг Оросоос зайгаа барих нь Ханойд ашиггүй юм.

Д.Билэгт

Эх сурвалж: www.TODAY.mn
Хяналттай төсөв Хариуцлагатай улс төр Соёлтой нийгмийн төлөө!
Хяналттай төсөв Хариуцлагатай улс төр Соёлтой нийгмийн төлөө!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.