Эерэг 24: “Бяцхан монгол зүрх”-ийг аваръя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Эерэг 24: “Бяцхан монгол зүрх”-ийг аваръя

Эерэг 24: “Бяцхан монгол зүрх”-ийг аваръя

        Сайн сэтгэлт залуус нэгдэж “Бяцхан монгол зүрх” аяныг өрнүүлж эхэлжээ. Энэхүү аян нь хүнд өвчинтэй тэмцэж, амьдрахын төлөө тэмүүлсээр байгаа долоохон сартай бяцхан охинд туслах зорилготой юм байна.

 

        Төрөлхийн зүрхний ховдол, зүрхний тосгуур хоорондын цооролттой, уушигны артерийн судасны нарийсалттай Г.Булгамаа охин ЭХЭМҮТ-ийн байнгын хяналтад байдаг аж. “Зүрх нь хэт их ачаалалтай ажилладаг болохоор үргэлж зовуурилдаг. Одоо долоон сартай ч 4.5 кг жинтэй. Өвчнийг нь энд эмчлэх боломжгүй учир Энэтхэг улс явах шаардлагатай болоод байна” гэж Г.Булгамаа охины ээж Г.Отгонбуянт ярьсан.

 

Энэтхэг улсад яаралтай мэс засал хийлгэж, охиныг эмчлүүлэх зардал 50 сая орчим төгрөгийг цуглуулахын тулд сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж хэрэгтэй болжээ. Иймээс сайн сэтгэлт залуус нэгдэн “Бяцхан монгол зүрх” аяныг эхлүүлээд, долоохон сартай бяцхан зүрхийг амьдруулах буянтай үйлсэд нэгдэж, сэтгэлийн өглөг, эдгэрэх урам, дэм хайрлахыг сайн сэтгэлт хүмүүн бүхэнд уриалж байна.

 

Хандивын данс: Хаан банк – 5005615786 (Данс эзэмшигч Г.Булгамаа),

Холбоо барих утас: 95231312, 99895994.

Цахим хаяг: https://www.facebook.com/BytshanMongolZurh

	 		 Нөхөн сонгууль гэх их сунгаа
Нөхөн сонгууль гэх их сунгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.