Нас барсан хүүгийн эцэг Абдулла: Хүүхдүүдээ оршуулах тэр л газар үхэн үхтлээ хажууд нь сууна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 24 секунд
Нас барсан хүүгийн эцэг Абдулла: Хүүхдүүдээ оршуулах тэр л газар үхэн үхтлээ хажууд нь сууна

Нас барсан хүүгийн эцэг Абдулла: Хүүхдүүдээ оршуулах тэр л газар үхэн үхтлээ хажууд нь сууна

8916c1da057b9aa8f001b573b32ddc30Мөрөөдөж явсан бүх зүйл минь үгүй болсон

Дайны хар сүүдэр хоёрхон настай Аялан Курди хэмээх жаалхан хүүгийн амийг авч одлоо.

Сири улсын Кобанид амьдрах Курдийн гэр бүл бусдын л адил аюулгүй амьдрал хайж, эх нутгаа орхин гарсан. Гэвч гэр бүлийн дөрвөн гишүүнээс өрхийн тэргүүн Абдулла Курди л өдгөө амьд байна.

Тэрбээр  эхнэр Рехен болон дөрвөн настай Галип, хоёр настай Аялан хөвгүүдээ дагуулан сайхан амьдралын төлөө нутгаа орхижээ.

Гэвч тэдний амь, амьдрал тэмцсэн бэрх аялал Туркийн далайн эрэг дээр төгсөх тавилантай байж.

Канадын цагаачлал болон иргэншлийн асуудал эрхэлсэн газраас Абдуллагийн гэр бүлээс цагаачлах ямар нэгэн өргөдөл хүлээн аваагүй байна.

Абдуллагийн эгч Тима Курди гэх эмэгтэй Канадын Ванкуверт оршин суудаг бөгөөд тэрбээр дүүгийнхээ гэр бүлд мөнгө явуулж, хууль бусаар ч хамаагүй өөр дээрээ авахыг хүссэн байна.

Хууль бус арга гэдэг нь хил гаргагч бүлэг хүмүүст мөнгө төлж, хууль бусаар нэвтрэхийг хэлдэг.

Тима мөн өөр нэг дүү болох Мохаммед болон түүний дөрвөн хүүхдийг Германд цагаачлуулж чадсан аж.

Абдуллагийн эхнэр Рехен энэ талаар сонсоод ихэд эмээсэн аж. Учир нь тэрээр усанд сэлж чаддаггүй бөгөөд айж буй талаараа ч хэлсэн байна.

Гэвч тэд аялалдаа гарсан юм.

Тэд Сири болон Туркийн хоёр иргэнд мөнгө төлсөн бөгөөд тэдний сууж явсан завин дээр 12 хүн байжээ. Абдулла хэт олон хүн байна, би эхнэр хүүхэдтэйгээ өөр сэлүүхэн завин дээр сууж явъя хэмээсэн боловч тэд “үгүй, үгүй, завь бол баталгаатай” хэмээсэн байна.

Бусад үед баталгаатай байж болох боловч осол болсон тэр өдөр далайд салхитай байж.

Хүчтэй далайн давалгаа завийг цохиж, осолд хүргэжээ.

Хөвгүүдийн эцэг, бүсгүйн нөхөрт одоо амьдрах хүсэл үгүй болжээ.

Тэрбээр хайртай хүмүүсээ оршуулах тэр л газар үхэн үхтлээ хажууд нь  сууж, үргэлж тэдэнтэйгээ хамт байх болно хэмээн ярьсан бөгөөд мөрөөдөж явсан бүхий л сайхан зүйлс нь оргүй алга болжээ.

Бяцхан хүүгийн үхэл дэлхий нийт тэр тусмаа Европ тивийг, эрх баригчдыг сэрээх шиг л боллоо.

Цагаачдын тухай баримталж буй бодлогоо өөрчлөх цаг болсныг Европт эртнээс сануулсаар байсан боловч олон зуун Аялан хүү, Рехен бүсгүйн амийг авах учиртай байсан гэж үү?

Хүн чанар хаана байна гэсэн асуултыг тус тивийн эрх баригчид болон мөнхүү иргэдээс нь асууж  байна.

Байдал нэгэнтээ хамгийн хүнд үедээ тулж ирсэн гэдгийг  мэдсээр байж, торон хашаа татахаас өөр арга хэмжээ аваагүй тэднийг дэлхий нийтээр буруушааж байна.

 

 И.МӨНХЦЭНГЭЛ

Д.Дагвадорж: Сэтгэлээр маш их унаж байна шүү
Д.Дагвадорж: Сэтгэлээр маш их унаж байна шүү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.